Дуучин Britney Spears Las Vegas-ийн том шоутай гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээ ёсоор Дуучин Britney Spears-д нэг шоунаас 310мянган ам доллар очих бөгөөд энэ нь жилдээ 15 сая ам доллар гэсэн үг юм. Дуучин маань жилд 48 удаа Las Vegas хотноо тоглолтоо хийх бөгөөд Дуучин Celine Dion-ийг энэхүү амжилтаараа хараахан гүйцэхгүй байгаа юм. Дуучин Celine Dion жилд 70 удаа Las Vegas-т тоглодог байснаараа Las Vegas-ийн шоу ертөнцөд хамгийн олон удаа тоглолтоо хийсэн дуучнаар зүй ёсоор тооцогддог билээ.

Сэтгэгдэл ( 0 )