SPEED хамтлагийн залуус өнөөдөр ирнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

Өнөөдөр "Т-Ara ба К-pop одод Монголд” тоглолтын эхний багийнхан буюу SPEED  хамтлагийнхан  Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 16:00 цагт хүрэлцэн ирэх гэж байна. Өмнөд Солонгост төдийгүй дэлхий дахинд өөрсдийн дуу хоолойгоор танил болоод байгаа К-POP чиглэлээр дуулдаг хөвгүүдийн "SPEED” хамтлаг нь "T-ara” хамтлагийн харьяалагддаг “Core Contents Media” группийн өөр нэгэн хамтлаг юм.

Дашрамд сонирхуулахад, Speed хамтлаг хоёр шинэ гишүүнээр хүрээгээ тэлсэн гэнэ. Тэд дуулахаас гадна чадварлаг бүжиглэдгээрээ олны танил болсон авъяаслаг хөвгүүд бөгөөд  хамтлаг нь одоо нийт долоон гишүүнтэй болжээ. Гэхдээ хамтлагийг үүсгэн байгуулагч гишүүдээс нэг нь ч хамтлагаа орхиогүй аж. Шинэ гишүүд болох Таемин болон Санвон нар Давичи хамтлагтай хамтран уран бүтээл гаргаж байсан авъяаслаг, мөн туршлагатай гишүүд юм. Таемин болон Санвон нар нь 95 болон 97 оны хөвгүүд гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top