Miley Cyrus түүний сүйт залуу Liam Hemsworth нар сүйгээ цуцалжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

Сүүлийн үед Miley Cyrus-ийг олон гаж үйлдэл хийж байгаа хүн бүр л мэдэж байгаа билээ. Гэтэл энэ үйлдэлүүдийн учир утга нь тайлагдаж байх шиг байна. Өчигдөр Miley Cyrus-ийн сүйт залуу Liam Hemsworth Las Vegas хотноо найзуудтайгаа хамт үдшийг өнгөрүүлэхдээ урт шаргал үст өөр бүсгүйтэй хамтдаа гарсан байна. Liam Hemsworth Miley Cyrus-ийн MTV-гийн үзүүлбэрийг ч үзээгүй гэсэн мэдэгдэл хийгээд байсан юм. Алдарт Thor киноны дүрийг бүтээсэн жүжигчин  Chris Hemsworth-ийн дүү  Liam Hemsworth нь Luke Hemsworth гэх бас нэг царайлаг модель ахтай билээ. Ийнхүү  Liam Hemsworth-оос салсан Miley Cyrus эрх чөлөөтэй болж галзуурч өгч байсан бололтой. Мөн түүний сүүлд гаргасан шинэ уран бүтээл болох Wrecking ball дуу нь энэ бүгдийг батлах шиг болж байна.  Бас нэг тэдний салалтыг баталж байгаа зүйл бол Miley Cyrus твирттэр дээр Liam Hemsworth-ийг дагахаа болиж unfollow хийсэн байна. Ингээд холливүүдийн сайхан хосууд гэгддэг байсан Miley Cyrus түүний сүйт залуу байсан  Liam Hemsworth нар салжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
etb(203.194.115.251) 2025 оны 03 сарын 13

Miley gej neg harhaas baas hurmeer teneg huuhen

1  |  1
Top