The Black Eyed Peas хамтлагийн Дуучин Fergie-гийн хүүгийн анхны зураг

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 18

The Black Eyed Peas хамтлагийн Дуучин Fergie түүний нөхөр жүжигчин Josh Duhamel нар өөрсдийн хүүгийн эхний өдрийн зургийг олонд дэлгэлээ. Одоо тэдний хүү төрөөд 3дах долоо хоногруугаа орж байгаа бөгөөд  Дуучин Fergie анхныхаа хүүхдийг 38 насандаа төрүүлж байгаа юм. Түүний нөхөр Josh Duhamel одоо 40 настай бөгөөд үзэгчдэд Las Vegas олон ангит цуврал киноноос эхлээд олонд танигдаж одоо аль хэдийн чансаагаараа дээгүүрт ордог жүжигчин болсон билээ. Тэд хүүдээ Axl Jack Duhamel гэдэг нэр хайрласан ба жүжигчин Josh Duhamel өөрийн хүүгийн зургийг өөрийн facebook хуудаснаа олонд дэлгэхдээ: - Төрөөд нэг хонож буй Axl Jack Duhamel. Амьдрал үнэхээр сайхан байна хэмээсэн байна. Хосууд 2009 онд хуримаа хийж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top