Ганц эмэгтэй альтернатив дуучин гэгддэг Отгоогийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр өнөөдөр 35 нас хүрч байгаа бөгөөд өөрийн Facebook хуудаснаа харамсалтайгаар энэ жил төрсөн өдрөө тэмдэглэхгүй өнжиж байгаа гэдгээ найзууддаа албан ёсоор мэдэгдлээ. Учир нь тэрээр дахин бие давхар болж гуравдах хүүхдээ тэсэн ядан хүлээж байгаа юм байна.
Сайхан хоолой хөөрхөн аашаараа олны хүндэтгэл хүлээсэн Отгоо 1978 оны есдүгээр сарын 18-нд төрсөн бөгөөд түүний бага нас нийслэлийн бага тойрууд өнгөрсөн юм. Хөнгөн атлетикчин аав, нягтлан бодогч ээжийн гэрт гэрт төрсөн тэрбээр багадаа гадаа ч гардаггүй, хичээлдээ явж, хөгжмийн бэлтгэлээ хийхээс өөр зүйлийг мэддэггүй даруухан охин байжээ. Тэрбээр Хөгжим бүжгийн коллежид суралцдаг байсан юм. Жаахан охин байхаасаа л рок эмэгтэй дуучдын клипийг “МТВ”-ээр үзэн тэдэн шиг болохыг хүсдэг байжээ. Эмэгтэй хүн, ялангуяа урлагийн хүн гэхээр заавал ганган дэгжин биш зүгээр л энгийн хувцастай мөртлөө цаанаа л донжийг мэдрүүлдэг рок эмэгтэй дуучдыг шүтэн биширсээр өдгөө альтернатив Отгоо гэх нүүрийг өдий зэрэгтэй авч яваа байж ч мэднэ. Рок попын гал тогоонд ороод арав гаруй жилийн нүүрийг үзэж байгаа түүнийг найз нөхөд болоод урлагийнхан шударга шулуун зантай харьцахад амар хүн хэмээн тодорхойлдог. Хэдийгээр тэрээр гэр бүлээ зохиож хайртай ханийхаа ар та болон үр хүүхдүүдийгээ гэж яваач урлагаа орхиож чадахгүй л Дуртайд хүчтэй гэгчээр өөрийн уран бүтээлүүдээ нууцхан нууцхан бичүүлээд явдаг гэнэ. Тиймээс ч хэдэн сайхан дуу хав даран хадгалсан тэрээр мэдээж гуравдах хүүхдээ төрүүлсний дараа л урлагтаа иргэн ирэх нь лавтай.
