Энэ намрын хамгийн том тэсрэлт Т-ARA ба K-POP одод Монголд тоглолтоо хийхээр болсон билээ. Тус тоглолтод оролцох эхний баг буюу Speed хамтлаг уржигдар Монголд газардсан юм. Харин өнөөдөр Т-ara болон үлдсэн хамтлагууд Чингис хаан нисэх буудалд 22.30 цагт буух гэнэ. Тэд "Сүнжин гранд" зочид буудалд байрлах бөгөөд энэ тоглолтын хүрээнд "Т-ара", "Спийд" хамтлагууд манай говьд клипний зураг авалт хийх юм. Солонгосын алдарт Т-Аra, Davichi, Speed, Seeya зэрэг К-pop ододын тоглолт ирэх бямба гарагт төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Дашрамд сонирхуулахад, Т-ара охидын хамтлаг нь 2009 онд байгуулагдаж “Үнсгэлжин залуу” киноны “Сайн хүн” дууг амилуулснаар анх олны танил болжээ. 6 гишүүтэйгээр тэд анхны цомог болох Absolute First Album-аа гаргасан юм. Тэдний “Absolute First” нь чамлахааргүй амжилт авчирч “Gaon” чартын дөрөвдүгээрт жагсаж, Солонгосын шилдэг шинэ залуу охидын хамтлаг шагнал хүртсэн байна. Ингээд “ETV” HD телевизийн хамт олон Солонгосын “CORE CONTENTS MEDIA” энтертайнмент компанитай хамтран энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа. Тиймээс тоглолт техник технологийн өндөр түвшинд үзэгчдийн хүртээл болно гэдгийг зохион байгуулагчид амлалаа.
![[PHOTO] T-ARA Roly Poly in Coppacabana Official Photo (7)](http://mongolianqueens.files.wordpress.com/2013/03/photo-t-ara-roly-poly-in-coppacabana-official-photo-7.jpg?w=593&h=444)



Сэтгэгдэл ( 1 )
yooyod