Улсын Драмын Эрдмийн театр нь өөрийн тайзнаа үндэсний хэл соёл, ёс заншил ахуй амьдралын толь болсон дэлхийн сонгодог болон өөрийн орны сор болсон 400 гаруй бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд баяжуулан туурвиж, үзэгч түмнийхээ оюуны соёл боловсролд ямагт хувь нэмэрээ оруулсаар ирсэн билээ. Тэгвэл энэ удаа Драмын театрын найруулагч Н.Наранбаатар дэлхийн сонгодог урлагт Уильям Шекспирийн дайтай үнэлэгддэг гэх Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг Монголын тайзнаа тавих гэж байна. Ингэхдээ “Эцсийн зогсоол зөвхөн чи”нэртэйгээр Монголын үзэгчдэд хүрэх бөгөөд есдүгээр сарын 20-ны өдөр 20 цагаас хүчирхэг монголынхоо оюунлаг залуусын хүртээл болгоход бэлэн болжээ.
Жүжгийн гол дүрд МУГЖ.Оюундарь, СТА Хулан, СТА Л.Дэмидбаатар нар тогложээ. Харин өнөөдөр 13.00 цагт УДЭТ-т "Эцсийн зогсоол зөвхөн чи" жүжгийн хэвлэлийн бага хурал болно.
Сэтгэгдэл ( 0 )