Маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх гэж буй дэлхийд танигдсан "Т-Ara" болон "Seeya", "Davichi" хамтлагууд өчигдөр Улаанбаатарт ирлээ. "Т-ARA" хамтлагийн тоглолтод оролцохоор Өмнөд Солонгосын "Speed", "Seeya", "Davichi" хамтлагийнхан мөн ирээд байгаа юм.
"Т-АRА" хамтлаг өнөөдөр тоглолтынхоо талаар "Чингис” зочид буудалд 11.00 цагт хэвлэлийн хурал хийх бөгөөд энэ үеэр хэвлэлийнхэн чөлөөтэй ярилцлага өрнүүлж болох нь ээ. Дэлхийн залуусыг байлдан дагуулж буй "Т-Ара" хамтлагийн тоглолт есдүгээр сарын 21-нд 18.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.



Сэтгэгдэл ( 1 )
МУУ НОВШНУДИЙГ ЮУГ НЬ ҮЗЭХ ЮМ ОРОЛСОН ЦОВХОРСОН ГАЛЗУ ХҮМҮҮС ЛХАРАГДАНА БЭЛЭЭ