“Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг өнөөдөр тайзнаа тоглогдоно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 20

 

Улсын Драмын Эрдмийн театр нь өөрийн тайзнаа үндэсний хэл соёл, ёс заншил ахуй амьдралын толь болсон дэлхийн сонгодог болон өөрийн орны сор болсон 400 гаруй бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд баяжуулан туурвиж, үзэгч түмнийхээ оюуны соёл боловсролд ямагт хувь нэмэрээ оруулсаар ирсэн билээ. Тэгвэл энэ удаа Драмын театрын найруулагч Н.Наранбаатар дэлхийн сонгодог урлагт Уильям Шекспирийн дайтай үнэлэгддэг гэх Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг Монголын тайзнаа тавих гэж байна. Ингэхдээ “Эцсийн зогсоол зөвхөн чи”нэртэйгээр  өнөөдөр 20:00 цагаас Монголын үзэгчдэд хүрэх юм.

Жүжгийн гол дүрд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь,СТА Л.Дэмидбаатар, Ц.Төмөрхуяг, Ц.Цэрэнболд,Д.Баттөмөр, Б.Отгонбат, Т.Хулан, Г.Отгонцэцэг, Д.Ганцэцэг, залуу жүжигчин Б.Одончимэг, Б.Тамир, Т.Тогтохжаргал нар тогложээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top