Хүүхнүүдийн тухай онигоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 20

Хүүхнүүд нөхөрт гарахлаараа гэрийн ажил хийнэ, төрнө, хүүхэд асрана гээд ажил мондохгүй их. Тиймээс хүүхнүүд хэлэлцээд бурхан дээр очиж. - Хүүхнүүд бид нар дэндүү их ажил хийж байна. Тиймээс эрүүдэд талыг нь өгмөөр байна гэж. Бурхан: та нар тэгээд ямар ажилаа өгөх юм? гэхэд хүүхнүүд ярилцаж байгаад - Бидний ажил дундаас хамгийн хүнд нь төрөх. Их ч өвддөг. Тиймээс төрөх үед эрчүүд нь өвддөг байя гэжээ. Бурхан: ёсоор болгоё гэж. 1 сарын дараа Нэг хүүхэн төрөх гэсэн чинь нөхөр нь өвдөхгүй зүв зүгээр зурагт үзээд сууж байх юм гэнэ. гэтэл гэнэт хаалга нүдэн хажуу айлынх нь хүүхэн орилж орч ирээд - Энд хэн төрөөд байгаа юм бэ? Яахлаараа манай нөхөр өвдөөд атирч унаад байна, алнаа гээд л орилж гэнэ. Энэ явдал энд тэнд олон удаа тохиолдож Хүүхнүүд: Бурхан минь бид нар танаас дэмий юм гуйж. Үүрэх ёстой зовллонгоо өөрсдөө үүрцгээе гээд буцаад хэвэндээ оржэээ.

 

Эхнэр чинь салаад єєр хvнтэй яваад єгчээ.
Реалист: Гэр бvлийн амьдрал ингээд тєгсдєг байж.
Гутранги vзэлтэн: Миний амьдрал ингээд сvйрлээ.
Єєдрєг vзэлтэн: Ашгvй ахиж санхvvгийн бэрхшээлд орно гэхгvй амар боллоо

 

Хоёр дахин
Нэг хvvхэн далайгаас алтан загас барьжээ. Алтан загас уламжлалт ёсоороо гурван хvслийг нь биелvvлж єгье гэв. Гэхдээ юу ч хvссэн гэсэн хуучин нєхєр нь хоёр дахин илvv авах болно гэсэн болзол тавьж.
-За байз тэгвэл юуны ємнє 10 сая ногоонтой болмоор байна.
Тэр даруйд л гар дээр 10 саяын чек унаад ирэв.
-Тэгвэл би энэ далайн эрэг дээр тансаг харштай болмоор байна.
Тэр даруйд далайн эрэг дээр тансаг харш сvндэрлэн, тvлхvvр нь унаад ирэв.
-Бvсгvй минь чиний нєхєр яг одоо 20 сая ногоонтой, хоёрын хоёр тансаг харштай болчихсон байгаа гэдгийг чамд сануулмаар байна.
-Гуравт нь гэвэл...за байз.... Аан тийм би аягvй том эрхтэнтэй мундаг нууц амрагтай болох юмсан гэж дандаа мєрєєддєг байсан юм. 

 

Нэр: Эмэгтэй хүн
Тэмдэглэгээ: Fm
Анх нээсэн хүн: Адам
Хувийн жин: Дундаж нь 60 кг.
Зарим нэгдлүүд нь 40-120 кг.
Физик шинж чанар: Ихэнхдээ уян зөөлөн. Буруу харьцвал тэр чигээрээ хатуурах нь буй. Бага температурт буцална. Амархан хөрнө.
Химийн шинж чанар: Au, Ag, Pt зэрэг үнэт мөталлуудтай нэгдэх дуртай. Үнэт чулуутай мөн адил. Гэнэт дэлбэрэх аюултай. Этилийн спиртэд амархан ханадаг. Зарим шинж чанар нь шөнийн цагаар идэвхждэг.
Хэрэглэх салбар: Гоёл чимэглэл, үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Хир буртаг арилгах чадвар сайн. Нийтийн болон гэрийн хоолны салбарт эрэлт ихтэй. Хүний биеийн ядаргааг арилгаж стресс тайлна, буруу хэрэглэвэл эсрэг үйлчилгээтэй.
Өнгөний хувирал: Хэрвээ тайван байдал нь алдагдсан, тэсрэхийн өмнөхөн, эсвэл дэргэд нь ижил төрлийн илүү чанартай элемент байвал улаан ягаан болж хувирна. Аюулгүй ажиллагаа: Буруу эдэлж буруу харьцвал орчин тойрондоо аюултай. Нэг хүнд нэг л загвар байх ёстой. Хэрвээ олон загвар зэрэг хэрэглэх бол бие биетэйгээ харших тул тус тусад нь хадгална.

 

Эхнэр гэртээ иртэл орцны үүдэн дээр нь " Цэвэрхэн эдэлсэн эхнэр зарна. Үнэ 238 000 төгрөг" гээд хайрт нөхөр нь дурайтал зарлал бичээд хадчихсан байв. Эхнэр уурандаа гэртээ гүйн орж нөхрөө заамдан учрыг асуувал нөхөр " 70 кг-ийг үхрийн махны үнээр кг-ийг нь 3400 төгоөгөөр бодоход тийм болсон юм. Өөр ямар үнэ хүрэ гээв " гэж тун үндэслэл гаргалгаатай нь аргагүй хариулжээ.
Маргааш нь нөхөр гэртээ ирвэл " Аятайхан хэрэглэсэн нөхөр зарна. Үнэ 500 төгрөг " гээд биччихсэн байв. Нөхрийн хилэн бадарч гэртээ ормогцоо эхнэрээ барьж аван чи намайг яаж ингэж үнэлж чадав аа гэвэл эхнэр " би чиний юуг зарах вэ гэж удтал бодоод 2 ш өндөг 400 төгрөг, 1 ш гуурс 100 төгрөг гэж тооцсон юм." Хэмээн шагхийтэл хариулжээ.

 

1: -Найз нь саяхан угаалгын машин аваад.
2: -Ямар?
1: -Японы сүүлийн үеийнх. Угаана хатаана бүрэн автомат дуугүй. Харин танайх.
2: -Угаана хатаана, индүүднэ, өмсгөнө. Дуу ихтэй. Увсынх

 

Эхнэр нөхөр 2 муудалцаад бие биетэйгээ дуугарахгүй байхаар шийджээ. Орой унтахаасаа өмнө нөхөр нь: "Өглөө ажилтай 6,30-д сэрээгээрэй" гэж бичээд эхнэрийнхээ дэрний хажууд тавьчиж гэнэ. Гэтэл эхнэр нь өглөө: "Хөөе 6,30 болчлоо, босооч чи" гэж бичээд бас дэрнийх нь хажууд бичээд үлдээжээ.

 

Залуу байрныхаа урд байдаг өвсний талбайг янзалж байв, гэтэл хөрш айлын шаргал үстэй үзэсгэлэнт бүсгүй гарч ирээд шуудангийн хайрцагаа нээж үзээд хүчтэй гэгч нь хаагаад оров. Хэсэг хугацааны дараа дахин гарч ирээд бүр хүчтэй хаагаад уурсангуй гэртээ оров. Төдөлгүй дахиад л гарч ирээд нээж үзээд байдаг хүчээрэ савж орхив.
Залуу асуув: “Ямар нэгэн юм болоо юу?”
Шаргал үст бүсгүй: “Тийм ээ, миний тэнэг компьютер YOU’VE GOT MAIL гээд байн байн гажигтаад байна”.

 

Нэг хүүхэн нөгөөдөө:
-Миний нөхер намайг араар минь тавиад байх шиг байна аа. Түүнд хэлэх үү, яахав?
-Цаадах чинь өөрөө мэдэж байгаа байлгүй дээ.

 

Мельбурн хотруу онгоц хөөрч байв. Энгийн суудалд сууж байсан нэгэн шаргал үст зорчигч бүсгүй урагш очин Нэгдүгээр зэрэглэлийн суудалд суухыг онгоцны үйлчлэгч бүсгүй хараад түүн дээр очин эргэж суудалдаа суухыг хүсэв.
Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна хэмээгээд хөдөлсөнгүй.
Үйлчлэгч бүсгүй аргагүйн эрхэнд туслах нисгэгч дээрээ очоод учрыг хэлтэл нисгэгч нь бүсгүй дээр очин энгийн суудалд бага мөнгө төлж суудаг, нэгдүгээр зэрглэл нь өндөр үнэтэй байдаг тул эргэж өөрийн суудалд сууна уу хэмээн хүсэв.
Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна” хэмээгээд хөдөлсөнгүй.
Аргаа барсан туслах нисгэгч нь онгоц газардангуут шаргал үст бүсгүйг цагдаад барьж өгөхөөр занаад сууж байтал ахлах нисгэгч нь: “Би шаргал үст бүсгүйтэй гэрэлсэн, би очоод яриад үзье” хэмээгээд түүн дээр очтол удалгүй шаргал үст бүсгүй “Өө уучлаарай, би ёстой мэдсэнгүй” хэмээгээд босоод явчихав.
Онгоцны үйлчлэгч болон туслах нисгэгч хоёр гайхаад юу гэж хэлээд босгосныг асуув:
Нисгэгч хариулав: “Би түүнд нэгдүгээр зэрэглэл Мельбурн –рүү нисэхгүй” гэж хэлсэн.

 

Нэг залуу кафед ороод хоол захиалжээ. Үйлчлэгч бүсгүй: Байхгүй, Залуу: Тэгвэл салат? Бүсгүй: Байхгүй, Залуу: Тэгээд өөр юу байна? Бүсгүй: Тайвандоо, хичээлдээ яваад л, ажиллаад л ...

 

3 хүүхэн буу хална.
-Би урьд нь ерөөсөө мэддэггүй, анзаардаг ч үгүй байж. Манай нөхрийн төмсөг нь дандаа хүйтэн байдаг юм байна.
Нөгөө 2 нь өөрсдийн нөхрүүдийн халуун хүйтнийг үзэж ирэхээр болов. Маргааш нь 2 дахь хүүхэн:
-Нээрээ манай нөхрийнх бас хүйтэн байдаг юм байна ш дээ. Ёстой анзаардаггүй байж.
3 дахь нь үзэхээ мартчихаж. Маргааш нь хөх нүдтэй ирэв. Нөгөө 2 нь асууна:
-Чи яагаа вэ?
-Өглөө сэрэнгүүтээ бас мартчих нь гэж бодоод нөхрийнхийгөө үзсэн чинь халуун байдаг юм байна. Тэгэхээр нь гайхаад: "-Бусад эрчүүдийнх хүйтэн байхад чиний төмсөг яахаараа халуун байдаг билээ" гээд асуучихсан чинь...

 

Эхнэр нөхөр хоёр өөр өөрсдийн ганц бие найзуудаа танилцуулахаар шийдэж. Нөхрийнх найз залуу үглэнэ:
- Тэр хүүхэн чинь үнэн матар бол би яах юм бэ? Оройжин матар харж суух болно шт.
- Би чамд нэг арга зааж өгье. Сак бүсгүй байвал бүх юм окей. Матар хүүхэн байвал чи хоолойгоо бариад муухай орилоод газар уначих. Астма хөдөллөө гээд зугтчихад болно.
Орой нь залуу болзсон бүсгүйтэйгээ уулзтал үнэхээр царайлаг, бас их секси бүсгүй байна гэнэ. Баярлаад л
- Сайн уу? Би Батаагийн найз Болдоо байна.
гэсэн чинь нөгөө хүүхэн хоолойгоо бариад муухай орилоод газар уначихаж гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uyanga(86.63.220.37) 2025 оны 03 сарын 13

Xogjiltei blaa eldew demii yum unshij bxaar iimerxuu yum unshij setgelee sergeesen ni deer shd

1  |  0
hmmmm(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

sonirxolgvi bailaaa

1  |  0
Top