Ivanka Trump хоёрдох хүүхдээ хүлээж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 20

Алдарт саятан Donald Trump-ийн охин Ivanka Trump одоо 31 настай бөгөөд хоёрдох хүүхдээ хүлээж байна. Тэрээр одоо 32 долоо хоногтой жирэмсэн ба ирэх 10 сарын Fit Pregnancy сэтгүүлийн нүүр хуудсыг хөөрхөн томорсон гэдсээрээ чимжээ. Ivanka Trump-ийн биеийн өндөр 180см бөгөөд түүний нөхөр Jared Kushner-ийн өндөр 185 юм байна. Тэрээр нөхрийнхөө ухаан өндөр хоёрт нь дурласан гэж хуримаа хийхийнхээ өмнө нь сэтгүүлд ярилцлага өгч байсан билээ. Хосууд нэг охинтой бөгөөд удахгүй мэндлэх үрийнхээ хүйсийг нууцалж байна. Ivanka Trump ирэх сарын Fit Pregnancy сэтгүүлд аз жаргалтай гэр бүлийн нууцаас дэлгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top