Мөрөөдлийнхөө төлөө урагшаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 21

Мөрөөдлийн театрын намар цагийн нээлтийн тоглолт эхлээд 10 гаруй хонож байсан.Өдөр бүр тусгаар тогтнолын тайзнаа тавигдах Гээсэн хайраа аваарай тоглолт сүүлийн үеийн сонин хачны нэг болоод байсан гэхэд болно.Сайхан тоглолт үзээд гэгээлэг мөрөөдөлд хөтлөгдөх дургүй хэн байхав.Үнэхээр сэтгэл өргөж сайхан болгочихлоо гэж хэлэх хүмүүс олон байсан.Гээсэн хайраа аваарай шоу драм 3-н хэсэгтэй.Дор бүрнээ хөгжөөнтэй .толгой эргэм будлиантай үйл явдлаар дүүрэн болж өнгөрөх энэ тоглолт тусгаар тогтнолын ордон тийш үзэгчдийг соронз шиг татаж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Анхны бүтээлээрээ өөрсдийгөө тамгалж чадсан мөрөөдлийн театрын залуус энэ тоглолтоороо ч өөрсдийнхөө давуу талыг.өвөрмөц өнгө төрхөө дахин харуулж чадлаа.Ирсэн хүн бүрт тэд байнга хэлдэг ишлэл үгээ хэлсээр тоглолтоо нээж байсан нь сэтгэлд таатай байсныг хэлэхгүй өнгөрч боломгүй.Мөрөөдөх дургүй хүн гэж үгүй.Хүн мөрөөдөлтэй байж мөрөөдлийнхөө төлөө гар гараа барин урагшаа гэж тэд уриалж байсан.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tseegii(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

moroodolin teatr-n xamt olond amjilt xvsiii

1  |  0
Top