Одоо 38 настай New York Yankees багийн тамирчин жилийн 28 сая долларын цалинтай өндөр ур чадвартай тамирчин билээ. 2007 оноос хойш Yankees багт тоглосноор тэрээр нийт 275 сая ам долларын цалин авсан байна. Тэрээр саяхан гэр бүлээрээ Miami-д амрахдаа ирж байхаар байр худалдан авжээ. Энэхүү байрыг одоогоор 30 сая ам доллараар худалдан авах гэрээ хийгээд байгаа ба түүнээс ч өндөр үнэтэй болж магадгүй юм байна. Учир нь доод давхрынх нь байрны үний судалгаа хийсэн сэтгүүлч сарын хэдээр түрээслэж болох бэ гэж үл хөдлөхийн компаниас нь асуухад 2.1 сая ам доллар гэж хариулсан байна. Энэ байр нь 1725 метр кв бөгөөд 3 унтлагын өрөө 3 угаалгын өрөөтэй юм байна. Тэр ч байтугай Alex Rodriguez-д Miami-д бас нэг өөр байр байдаг бөгөөд тэр байр нь 19,861 метр кв 9 унтлагын өрөө 11 бүтэн угаалгын өрөө 2 хагас буюу душгүй угаалгын өрөө 4 машины гараж хамгаалалтын 16 камертай тусгай арчилгаатай цэцэрлэгт хүрээлэнтэй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )