Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн олговорт хамрагдахын тулд яах вэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 24


2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн А/57 тоот тушаалаар “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам” батлагдсан билээ. Өөрөөр хэлбэл, 1990-2000 оны хугацаан дахь ажилласан жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх болсон юм. Ингэхдээ тус онуудад 18 болон түүнээс дээш сургуульд суралцаагүй бол 16/ настай,  хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгоогүй байсан иргэд, хорих ял эдлээгүй иргэд нийгмийн даатгалынхаа шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжтой болж буй.

Үүний тулд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, /хөдөлмөрийн дэвтэр/, улсад ажилласан жилийг шүүхээр тогтоосон шүүхийн шийдвэр, оршин суугаа газрын Засаг даргын лавлагаа зэргийг бэлтгэн баталсан маягтын дагуу нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл бичээд 2013 оны аравдугаар  сарын 1-нийг хүртэлх хугацаанд харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллагад  өгөх юм. Мөн гадаад оронд ажиллаж амьдарч байгаа, хөдөө орон нутгаас ирсэн байсан ч аль дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээж авч асуудлыг тань шийдэхэд бэлэн байгаа хэлж байна. Хэрэв дээр дурьдсан бичиг баримт байхгүй бол ердөө таныг батлах цахим үнэмлэх байхад л хангаллтай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top