“Инээдмийн эротик кино”-ны хөшиг нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 24

Сүүлийн үед монголын кино урлаг сэргэн, хөгжиж байна.  Үүнтэй зэрэгцэн бас нэгэн шинэ кино нээлтээ хийхээр төлөвлөжээ. “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” гэсэн сонихролтой нэртэй кино монголын кино урлагийн салбарт энэхүү урт нэртэй кино юугаараа ялгаатай вэ. Муушгийг заавал таван гар тоглох албагүй л байхгүй  юу гэснээс үүдэн аливаа зүйлийг хэр хэмжээг хэтрүүлвэл юу болох ямархуу үр дүнд хүрэхийг уг кино харуулна. Гэхдээ алаан хядаан айдас хүйдэстэйгээр бус инээдмийн эротик төрлөөр харуулсан нь үзэгч олны сонирхолыг татах нь гарцаагүй юм.

Хүн бүр завгүй, зам бүр машины түгжрэлд дарагдсан  амархан баяжихыг завсаргүй мөрөөдсөн их хотын хөдөлгөөнийг түр ч болтугай умартуулж чадах гэнэ. Киноны гол дүрд жүжигчин Чапигаас гадна залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг нарын авьяаслаг жүжигчид тоглосон. Тэр тусмаа эротик дүрийг чадварлаг гаргасан нь мэргэжилтэнүүдийн анхаарлыг татжээ. 

Инээдмийн эротик кино хийхийг зорьж өдгөө зорилгодоо хүрч киногоо үзэгч олондоо хүргэхэд бэлэн уран бүтээлчдийг та бүхэн сонирхож байгаа байх аа. Энэ их олон киноноос инээдмийн  төрлөөрөө шалгарч чадах уг киноны зохиолыг монголын кино урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Бадамрагчаа бичиж, найруулсан бөгөөд “Хас чандмант” уран бүтээлийн нэгдлийн захирал Батболд ерөнхий продьюсераар  хамтран ажиллажээ. Амьдралд ухаарал сургамж хайрласан инээдмийн эротик уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Нэг хэсэг хийсэн бүтээл нь төрийн эргэлт хийхийг завдсан гэсэн хэрэгт холбогдон Тагнуулын Ерөнхий Газарт шалгагдаж, улмаар баривчлагдан ганц худагт хоригдож байсан МКУЗөвлөлийн Гүйцэтгэх захирал ноён Г.Бадамрагчаа мөн "Галдан Бошигт Хаан" сан ТББ-ын Тэргүүн, " Хас Чандмань " Уран бүтээлийн нэгдлийн захирал Н.Батболд нар хамтран ажилласан юм.

Хэрэгт холбогдон авьяас чадвараа нууж зүрх зоригоо мохоолгүй хоёр уран бүтээлч энэ удаа гар нийлэн бас нэгэн хоргүй дуулиан дагуулсан киног хийжээ. Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал, хүний амьдралын эрээн бараан элдэв явдлыг хошин инээдмийн байдлаар харуулжээ. Гэхдээ чинжүүтэй инээд, халуухан явдалтай харшуулан үзүүлсэн нь үзэгч олны сонирхолыг зүй ёсоор татах юм. Киноны нээлт энэ баасан гараг буюу 27-нд Тэнгис, Өргөө кинотеатрын дэлгэцнээ нээлтээ хийнэ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top