Монголын хошин урлагийн ””Шинэ үе”” продакшны хамт олон энэ намрын цоо шинэ уран бүтээл болох ””FACEBOOK-НИЙХЭЭ ЗУРАГ ШИГ Л БАЙЛ ДАА”” тоглолтоо нийслэлийн үзэгчиддээ толилуулсан. Тэгвэл хөдөө орон нутгийн үзэгчдэд энэхүү уран бүтээлээ сонирхуулахаар аялан тоглолтоор явжээ. Тэд Эрдэнэтэд энэ сарын 24, 25, 26-нд “Уурхайчин” соёлын төвд тоглох бол Сэлэнгэ аймагт 27-нд очих юм байна. Харин Дарханд 28, 29-нд “Залуучууд” театрт тоглолтоо хийхээр аян замдаа морджээ.

Сэтгэгдэл ( 0 )