“Тагнуулч аав” кино хэрхэн бүтсэн түүхээ дэлгэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 24

Хошин урлагийн салбарт олон жилийг үдсэн жүжигчин МУГЖ Д.Хүрэлхүү инээдмийн кино бүтээж байгаа билээ. Киноны найруулагчаар “Go Studio”-ын найруулагч Д.Галбаяр ажиллаж, Д.Хүрэлхүү өөрөө продюсерлаж байгаа юм.

Тус кинонд жүжигчин Д.Хүрэлхүү түүний охин Намуун, жүжигчин П.Эрдэнэзаан түүний хүү Э.Энэрэл,  жүжигчин Б.Бямбацогт түүний хүү Б.Балжинням, жүжигчин И.Одончимэг түүний охин Номундарь, жүжигчин О.Бат-Өлзий түүний хүү Б.Тамир зэрэг бидний хайртай, авьяаслаг жүжигчид маань өөрсдийн хүүхдүүдтэйгээ тоглож байгаагаараа онцлоготой аж. Мөн  “ТВ Коктэйль”-ийн жүжигчин Өөскө, “Мөрөөдлийн театр”-ын Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр нар тогложээ. Тагнуулч аав” кино нээлтийн товоо хараахан зарлаж амжаагүй байгаа ч тэд энэ удаад кино хэрхэн бүтсэн талаарх “making the movie”-г дэлгэлээ. Ингээд "Тагнуулч аав"-ын хэрхэн бүтсэн түүхийг эндээс сонирхоорой. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

Great thniikng! That really breaks the mold!

2  |  0
Top