Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн ээлжит дуэл нь уртын дуучин бүсгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 26

“Номин талст” хамтлагийн дуучин, Ах дүү гурвын нэг хэмээх эрхэм алдаруудаар овоглож монголын рок поп урлагт хэдийнэ өөрийн гэсэн орон зайг бий болгож, сайн уран бүтээлч, сайхан залуу ямар байдгийг харуулж яваа хүмүүн бол МУСТА Т.Дэлгэрмөрөн гэдэгтэй уншигчид маань дуу нэгтэйгээр санал нийлэх байх.

   Хамтлагтайгаа болон хоёр ахтайгаа хамтран олон сайхан дуунуудыг амилуулж хит болгож чадсан эрхэм дуучин маань цөөнгүй хэдэн эмэгтэй уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвисан нь мөн л хит болсон байдаг. Мэдээж уншигчдын маань сайн мэдэх нь МУГЖ Т.Ариунаатай хамтран “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууг, МУГЖ Т.Баясгалантай “Уулзах л юмсан даа”, “Бөртэ” хамтлагийн ятгачин, Азийн ятгын хатан хаан МУСТА Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтран “Уяхан цагаан хуруу”, Залуу уран бүтээлч У.Намуунаатай хамтран "Эх орон минь намайг дуудаарай" зэрэг олон сайхан уран бүтээлүүд юм.

   Ийнхүү түүний ээлжит хамтрагчаар уртын дуучин бүсгүй тодорсон бөгөөд  “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амилуулж олноо танигдсан уртын дуучин А.Түмэн-Өлзий ажээ. Тэд хамтарсан  шинэ уран бүтээл дээрээ хэдийнэ ажиллаж эхэлсэн бөгөөд ирэх 10 сарын 01-нд  “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас болох А.Түмэн-Өлзийгийн Баясгалантай сайхан” хэмээх тоглолтын тайзнаа анх удаа эгшиглүүлж сонсогч түмэндээ хүргэх гэнэ.

                                                                                                           Таныг урлагийн тэнгэр ивээг...

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyuka(103.10.21.19) 2025 оны 03 сарын 13

Sak bna

1  |  0
хэ хэ(103.9.90.135) 2025 оны 03 сарын 13

ёстой гарчигнаас нь айлаа ш дээ. Дэлгэрмөрөн бас ямар хүнийг айлгаж ичээсэн юм бол гэж. боловсрол мэдлэггүй мангар сэтгүүлч нар болиоч дээ.

1  |  0
зочин(103.9.90.253) 2025 оны 03 сарын 13

дуэл гэж хоёр хүн бие биенээ буудахын нэр.джэт гэж хослон дуулахыг хэлдэг даанч мэдлэг дорой юмаа

1  |  0
биш юмаа(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

энэ мангар залуу дуу дуулах гэж ёстой маяг үзүүлж гарна даа , маяг нь бүр дэндээд хүмүүс сонсох дуртайдуугаа ч сонсох дургүй болох шүү.арай л бишээ Дуэлд дуудна гэдэг биздээ,2 хүн дуулахыг дуэт гэдэг байхаа

1  |  0
zzzz(112.72.9.138) 2025 оны 03 сарын 13

дуэл гэж дуэт гээч

1  |  0
Top