Улс орны нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах учиртай эрх мэдэлтнүүд болоод тэдгээрийн шийдвэрийг хэрэгжүүлэгч албан хаагчидтай холбоотой хариуцлагагүй үйлдлүүд “Тоншуул” миний анхаарлын гадна үлдэхгүй болохыг би хэлсэн. Түүнчлэн Монгол Улсын хөгжил дэвшлийг түргэсгэгч нэгэн гол тулгуур болно гэж яригдаад удаж байгаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын гайхамшигт бүтээн байгуулалттай холбоотой анхаарал татсан асуудлыг өгүүлэх гэж байна.
Аливаа томоохон бүтээн байгуулалтуудыг хийхийн тулд газраа зөв сонгох нь эхний чухал шийдвэрүүдийн нэг байтал эл том төслийн тухайд аймгийн засаг дарга эрхмийн дур зоргоороо зааж, тусгаарлан гаргаж өгсөн Хогийн хонхор гэж газар барихаар болж байх шиг байна. Мэргэжилтнүүдийн зүгээс геологийн нөхцөл нь барилга байгууламж барихад хүндрэлтэй, эдийн засгийн хувьд их хохиролтой, байгаль орчны хувьд хүн ам төвлөрсөн цэгээс ердөө хоёрхон км зайтай. Эргэн тойрныхоо газраас 150 метр нам дор хонхор, бороо хуртай жил байнга үерт автаастай газарт төмөр замын ачиж буулгах талбай барих боломжгүй, ямар ч хөрөнгө оруулагч тийм хүнд нөхцөлтэй, дээр нь судалгаа огт хийгдээгүй газарт хөрөнгө оруулахгүй гэдгийг хэлж ярьсаар байж цогцолбор байгуулах газрын байршлыг дахин оновчтой тогтоох ёстой юм байна гэдэг ойлголцолд хүрч судалгааны ажил хийх багийг томилсон байдаг. Түүнчлэн Сайншандын цогцолбор шиг томоохон төслүүд эхлэхийн өмнө заавал байгаль орчны суурь судалгаа буюу Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай хуульд зааснаар “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” –г хийлгэх ёстой. Тэр нь хуульд зааснаар бол “...аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг” хэлээд байгаа аж. Сайншанд төслийн хүрээнд тодорхойлон хэлбэл төслийн хүрээнд сонгох боломжтой газрыг тогтоогоод эргэн тойронд нь 5-10 км радиустай buffer zone үүсгээд төлөв байдал нь яг одоо ямар байгааг нь тогтоож судална гэсэн үг. Тэгээд тэрхүү төлөв байдлын үнэлгээн дээрээ үндэслээд бүх үйлдвэрүүдийн ТЭЗҮ-тэй уялдуулаад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой гэдгийг, нарийвчилсан үнэлгээгээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь бага байхын бол тухайн төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл өгдөг болохыг Тоншуул би мэргэжилтнүүдийн амнаас сонссон юм.
Сонирхолтой нь, цогцолбор байгуулах газрын байршлыг дахин оновчтой тогтоохын тулд байгуулагдан ажиллаж байсан мэргэжилтнүүдээс бүрдсэн Судалгааны багийг үндэслэлгүйгээр тарааж, шинэ хүмүүсээр баг бүрдүүлээд байсан бол өдгөө үнэлгээний ажил хийгдээд эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Шинээр байгуулагдсан судалгааны баг нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийнхаа төлөв байдлыг тогтоогоогүй. Дээр нь үйлдвэрүүдийнх нь ТЭЗҮ нь гараагүй байхад шууд нарийвчилсан үнэлгээ хийлгэх гээд зар гаргачихсан байсныг энд дурдах хэрэгтэй. Түүнчлэн өмнө нь судалгааны багт багтах гээд шалгуурт тэнцээгүй унасан нөхдүүдээс бүрдсэн шинэ багийн гол зорилго нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг өнөөх Засаг даргын хуваарилж өгсөн, шаардлагад нийцэхгүй газартаа л барина гэж зүтгэхэд чиглэж байна гэх байр суурийг илэрхийлэх эх сурвалжууд байсан. Тэгвэл одоо мөнөөх газартаа л барихаар үнэлгээ хийж эхлээд байгаа янзтай байна.
Мөн энэ тендерт өрсөлдөөнгүй ялах нь тодорхой гэгдэж байсан “Natural sustainable” компани Австралийн Sustainability-тай нийлж орж ирж байгаа аж. МТЗ-ын байгаль орчны үнэлгээг хийх эрхийг мөн л өрсөлдөгчгүй өрсөлдөөнд орж авсан “Natural sustainable” компани энэ удаа ч түүхийг давтаж байгаа нь санамсаргүй зүйл биш гэдгийг Тоншуул би ухан ойлгож, мэдэж байна. Төв аймагт бүртгэлтэй орон нутгийн компани гэх тодотголтой “Natural sustainable” компанитай энэ төсөл дээр хамтран орж ирж байгаа Австралийн Sustainability-гийн тухайд Оюутолгойд Дэлхийн банкнаас 1 тэрбум долларын зээр авахад зориулж, байгаль орчны, нийгэм эдийн засгийн судалгааг нь хийж өгөхдөө багагүй хугацааг зарцуулсан ч, судалгаанд нь Дэлхийн банк хангалтгүй гэсэн дүн тавьсан юм. Улмаар Дэлхийн банк Оюутолгойн зээл авах эрхийг 2 жилээр хойшлуулсан юм.Ер нь Sustainability-гийн тухайд монголд хэрэгжиж байгаа томоохон гэх тодотголтой бүх л төслүүд рүү гар хуруугаа дүрж явдаг. Ямартаа л Тавантолгойн цахилгаан станцын төсөл рүү орох гэж байхад нь мэргэжилтнүүд багагүй хэлж ярьж байж болиулсан байгаа юм. Харин одоо Сайншандын төсөл дээр “Natural sustainable” компанийг урдаа барьчихаад дайраад орж ирж байгаа юм байна.
Түүнчлэн ийм компаниудаар нарийвчилсан үнэлгээ хийлгэхээс өмнө Сайншандын тухайд байгаль орчны төлөв байдал нь ямар байгааг тогтоох ёстой байтал, тэрийг нь хийхгүй байгаа нь эцсийн дүндээ улсын эдийн засагт ихээхэн хор хохирол дагуулж болзошгүй гэдгийг би сануулмаар байна. Мэргэжилтнүүд хэлэхдээ байгаль орчны төлөв байдлыг нь тогтоохгүй байгаа нь дахиад л утаатай Улаанбаатарыг бий болгох гээд байгаагаас ялгаагүй гэдгийг хэлж байгаа юм.
Уг нь анх байгуулагдсан Судалгааны баг судалгааг хийхийн тулд ажлын даалгавар боловсруулж, 6 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан байгаа. Гэтэл сүүлд байгуулагдсан Судалгааны баг өмнөх багийн боловсруулсан ажлын даалгаврыг орвонгоор нь эргүүлэн, ажлаа сууриас нь бус, орой хэсгээс нь эхэлж барихаар зүтгэсээр үр дүнгээ үзэж байгаа бололтой. Байгаль орчин нийгэм эдийн засгийн төлөв байдлын судалгааг 10 сарын хугацаанд хийхээр 6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн аж. Гэтэл одоо судалгаа хийх хугацааг 3 сар болгон багасгаж, судалгааны нэрийг хүртэл өөрчилсөн хэрнээ, зарцуулагдах мөнгөний хэмжээг 6 тэрбум хэвээр нь төсөвлөөд үлдээсэн. Олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид ESIA-г 2 жилийн хугацаан дахь мэдээлэл, үзүүлэлт цуглуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Гэтэл сайд Х.Баттулгын сэтгэлийн дуудлагаар Сайншанд төсөл даруйхан газарт буух ёстой учир байгаль орчныг судлахаас болоод цаг алдах ёсгүй гэж үзсэн учраас, хамгийн боломжит хугацаа буюу монгол орны нөхцөлд 4 улирлын дата цуглуулахад хамгийн багадаа 10 сар зарцуулна гэж мэргэжилтнүүд үзсэн байдаг аж. Энэ бол харин ч бага хугацаа зарцуулж байгаа хэрэг аж. Гэтэл одоо тэр нь бүр дөрөв дахин хумигдаад байхад төсөв мөнгө нь 6 тэрбум чигээрээ үлдэж, өрсөлдөгчгүй тендерт өрсөлдсөн Монголын “Natural sustainable” компани Австралийн Sustainability-тай хүч хавсран дайраад ороод ирлээ. Үүний цаанаас ашиг сонирхлын зөрчлийн үнэр ханхийж байгааг Тоншуул би зориуд дуулгая.
Тоншуул
Сэтгэгдэл ( 5 )
Battulgiig guitsej setgeh hun baihgui ee duugai l dagaad yavtsgaa!
naadah chin harvaas luivarchin compani bn boliulsan n deeree battulga tai hamaatai shuu
yamar ih tuilshirdag yum be muulaad bichchiheer dagaj muulaad l sailaad bichchiheer saishiraad l bh yum ene unshigchidad uuriin oyun uhaanaa bolovsruulah tarhi bainu uu ene hund muu ch yum bii sain ch yum bii ene tumur zamiin ajliig hoish tatsan hun chin M.Enkhsaikhan gej hun bgaag ard tumen bugd l medne shd bas ene setguulchid baina huniig dandaa bugsiig ni uhaj baij sanaa ni amardag bid nar medeh yostoi zuilsee unen zuwuur ni medeh erhtei ene zarim neg mungunii tuluu yu ch hiihees butsahgui bolson setguulchided helie
Yasan idej hanadaggui amitan be! jenko biznes hiisen tsagaasaa ehleed dandaa buzar bulai eh uusvereer hiisen baidag shuudee, ene huniig darj chadah hun bna uu? Es tegvees tenger burhan hatuu uzuuleh tsag ireh bizeee
Genko zuvhen Tumur zamaas 50 saya $ zalgisan.Deer ni ajliig ni 6jil hoish tataad baigaa.Ene hoorond Orosuud Hyatadad nuurs eksportlood ehelsen ni uchirtai.