Ардын зураач, Төрийн шагналт, Дүрслэх урлагийн сургуулийн анхны захирал Д.Амгалангийн үе үеийн шавь нар нь хамтран багшийнхаа 80 насны ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэрээр “Сайн байна уу ээжээ”, “Улаан тоос”, “Уургач”, “Их үсрэлт” зэрэг уран бүтээлээр олны танил болсон билээ. Тухайлбал, “Сайн байна уу ээжээ” зургийг мэдэхгүй хүн гэж үгүй. Өнгөрсөн долдугаар сард Д.Амгалан зураачийн төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Халзан суманд мэргэжлийн уран бүтээлчид уран бүтээлийн аялал хийж, нүүдлийн үзэсгэлэн гаргасан юм. Тэгвэл маргааш Д.Амгалан зураачийн бүтээлийн үзэсгэлэн, “Амгалан орчлон” номын нээлт, Эрдэм шинжилгээний хурал болох юм байна.
Мөн энэ сарын 28-нд “Дүрслэх урлагийн баяр”-ыг Чингис хааны талбайд хийхээр болжээ. Тус үзэсгэлэнд 81 зураач, урчуудын бүтээлийг үзэж, уран баримал, уран дархан, дизайн урлаг, арьсан урлал, уран сийлбэрийн бүтээлийн дээжийг танилцуулах ажээ.





Сэтгэгдэл ( 1 )
SAIHAN ZURAG