Жүжигчин Онон машинаас татгалзаж явган явахаар шийджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 26

Замын цагдаагийн газар нь хошин урлагийн "Х ТҮЦ" продакшн, Майнд Вайд агентлагтай хамтран “Хайртай хүнийхээ төлөө хамгаалах бүсээ бүслэ" арга хэмжээг зохион байгуулан явуулах гэж байна. Тун удахгүй цоо шинэ "Нэг өдрийн хаан" тоглолтоороо үзэгч түмэндээ бэлэг барихад бэлэн болжээ. Тэд нийгмийн сэтгэлзүй автозамын ачаалал, жолооч нарын соёл зэргийг хөндөж энэ бүхнийг эмх цэгцэнд нь оруулж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Х Түцийнхэн уриалж байна.

Тэдний хувьд тоглолт хийх болгондоо цоо шинэ санааг тайзан дээр амьдруулж үзэгчдийг байлдан дагуулдаг билээ. Харин энэ удаад тоглолтын тасалбар зүгээр нэг цаас биш байх нээ. Уг тасалбар нь автомашины хаа нэгтээ байрлан өдөр бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг тэр дундаа анхааруулах санамж болох "Та хайртай хүндээ ганцхан мөч зориул" гэсэн хамгаалалтын бүсээ зүүхийг сануулсан санамжтай, нөгөө талдаа  "Уучлаарай машинаа түр орхилоо" гэсэн утасны дугаар үлдээх зайтай байх гэнэ.

Дашрамд сонирхуулахад, хошин урлагийн "Х ТҮЦ" продакшны жүжигчин Н.Онон энэ жил машингүй явах сурагтай. ТэрбээрБи энэ жил машингүй явна гэж бодож байгаа. Би энэ стресснээс гарахын тулд зориуд алхахаар шийдсэн. Машинаа хаана тавих уу гэж ч бодохгүй амар шүү дээ” гэжээ. Юутай ч хошин урлагийн шилдэгийн шилдэг Х-түц продакшны энэхүү уриа олон түмэнд хүрэх биз ээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.106.103) 2025 оны 03 сарын 13

харин тиймээ би ч гэсэн алхмаар байна Онон чи шүү дэмжиж байна

1  |  0
Top