Холливудын одод хүүхдээ нуух хэрэггүй боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

Холливудын одод гэр бүл, үр хүүхдээ гэрэл зурагчдаас үргэлж нуудаг. Зарим тохиолдолд ам зөрж муудалцах үе ч гарна. Үргэлж хажууд сүүдэр мэт дагаад байхад хэн дуртай байх вэ дээ. Тиймээс холливудын одод ялангуяа бяцхан хүүхдүүдээ гэрэл зурагчдад өртүүлэх дургүй учраас нэгэн хууль гаргажээ.   Тодруулбал, Америкийн Калифорни мужийн эрх баригчид оддын хүүхдийн зургийг авахыг хориглосон хуулийг батлан гаргажээ. Хууль санаачлагч нь дуучин Адель, Холли Берри, Женнифер Гарнер нар байсан гэнэ.

Ийнхүү ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхэдтэйгээ гудамжаар тайван алхах цаг ирлээ гэж Холливудын одод баярлаж байна. Хэрэв оддын хүүхдийн зургийг авсан тохиолдолд 10 мянган долларын торгууль төлөх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top