LMFAO” хамтлагийн дижи Монголд

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

Женко Тур Бюро ХХК , New Mass Club хамтран “HUNNU MUSIC FESTIVAL Electro/Hip hop party”-г зохион байгуулах гэж байна. Тус парти ирэх бямба гараг буюу 28 нд 21.00 цагт New Mass клубт болох юм. Энэ шоуны хамгийн том сюрприз бол Холливудын хэмжээний дижи, бидний сайн мэдэх "Every day I’m shuffling", "Sorry for Party Rocking" дууны эзэд LMFAO хамтлагийн дижи Smith Agent Smith юм. Тэрээр электро хөгжмийн бүхий л төрлүүдээр тоглодог бөгөөд DJ Saran DJ Gootii DJ Mass нартай хамтран тус тоглолтонд ирсэн залуусыг доргиох гэнэ. Шоуны такс 20.000 төгрөг аж.

Дашрамд дуулгахад, энэ шоу бол дараа жилийн найман сард болох бүрэн хэмжээний “HUNNU MUSIC FESTIVAL” юм.

1374271_555855381130721_926165735_n

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top