Micheal Jordan-ний өөрөө ч мэддэггүй хоёрдох хүүхэд

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 29

Micheal Jordan-ний хүүхэд гэх хоёрдох хүн гарч ирлээ. Энэ мэдээллийг хүргэхийн өмнө эхний хүүхэд нь гэж гарч ирсэн TAJ хэмээх 16 настай хүүгийн талаар танилцуулья. TAJ-ийн ээж Pamela 1995 онд Micheal Jordan-тай ганц шөнийг өнгөрүүлээд жирэмсэн болон хоцоржээ. Ийнхүү хүүгээ 16 нас хүрэхэд нь TAJ-д чиний аав бол MJ гэж хэлсэн байна. Гэтэл хүү хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан би бол MJ-гийн хүүхэд хэмээн түүнтэй ойртох гэсэн боловч амжилт ололгүй MJ бүр дургүйцсэн юм. TAJ ааваа хэмээн олон хэвлэл мэдээлийн хэрэгсэлд ярилцлага өгч байхад MJ битгий намайг ааваа гээд бай хэмээн хүртэл уурлаж байсан билээ. Хүү эцэг тогтоох шинжилгээ хийлгэе гэж хэд хэдэн удаа MJ-гээс хүссэн боловчиг тэр ямар ч хариу хэлээгүй юм. Хэсэг хугацааны дараа энэ хэрэг тэгэсгээд чимээгүй болсон уу эсвэл MJ хүүдээ ямар нэгэн чимээгүй болгох зүйл хийсэн үү ямар ч байсан тухайн үедээ шуугиж байсан боловчиг таг болсон. Гэвч дахин нэг охин өөрийгөө би бол MJ-гийн охин хэмээн гарч ирлээ. Тэрээр өөрийн facebook хуудсандаа энэ талаар бичсэнээр хэвлэл мэдээллийн анхааралд өртөөд байна. Одоогоор мэдээж MJ энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Micheal Jordan анхны эхнэртэйгээ 1989 онд гэрлээд 2006 онд хөрөнгийнхөө талыг өгөн сүр дуулиантайгаар салж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top