Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн уралдаан өчигдөр Индонези улсын Бали арал дээр боллоо.
“Дэлхийн мисс 2013” тэмцээний ялагчаар Филиппин улсын гоо бүсгүй Меган Ян тодорлоо. Түүнд 2012 оны дэлхийн мисс БНХАУ-ын Юй Вэнься миссийн титмийг гардуулав. Хоёрдугаар байранд Франц, гуравдугаар байранд Гана улсын гоо бүсгүйчүүд шалгарлаа.
Дэлхийн нийтийн эв санааны нэгдэл, хүмүүнлэг үйлсийг алдаршуулах цаашлаад дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах энэхүү тэмцээнд Зүүн өмнөд Азиас дэлхийн мисс тодорлоо.
2013 оны дэлхийн мисс Меган Яны хувьд 23 настай бөгөөд телевизийн хөтлөгч бүгүй юм. Тэрбээр өнгөрсөн жилийн дэлхийн миссүүдтэй хамтран дуурийн дуу дуулсан нь томоохон дэмжлэгийг авчээ.
Шилдэг зургаан миссээр Индонез, Франц, Испани, Гана, Гибралтар, Бразилын гоо бүсгүйчүүд шалгарсан юм.
127 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөлж, ЭМШУИС-ийн VI дамжааны оюутан С.Пагмадулам оролцов. Энэ жил 23 настай С.Пагмадуламын хувьд Малайз улсын Куала Лумпур хотноо болсон “Miss Tourism International” тэмцээнээс уртын дуу дуулж “Авьяаслаг мисс” өргөмжлөл хүртэж байсан юм.
Харин энэ өдөр ирэх жилийн дэлхийн миссийн тэмцээнийг зохиох газрыг зарласан бөгөөд 64 дэх удаагийн “Дэлхийн мисс-2014” тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо дахин болохоор боллоо.

Сэтгэгдэл ( 1 )
гоёхүүхэнблаа.н