Тоншуул: “Цайрт Минерал” ХХК-ийн эзэн хятадуудын зээлийг батлан дааснаа Р.Амаржаргал, Ч.Улаан нар мэддэг болов уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

 Тоншуул миний бие улс орны нийтлэг эрх ашигтай холбоотой анхаарал татсан асуудлуудыг анзааралгүй өнгөрөхгүй гэдгээ хэлээд байгаа. Тиймээс ч улс орны эдийн засагтай өргөн утгаараа нийгмийн амьдралтай холбоотой асуудал болох стратегийн ач холбогдол гэх тодотгол бүхий орд газруудтай холбоотой сэдвийг орхихгүй  гэдгээ хэлье. Оюутолгой, Тавантолгойд л өндөр ач холбогдол өгөөд, улстөр хийгээд байдаг ч цаана нь үр ашигтай байж болохуйц томоохон ордууд бий. Энэ нь Монгол нутгийн хөрсөн дорх бүх баялгаа ухаж төнхөөд гаргах ирэх ёстой гэсэндээ хэлж байгаа хэрэг биш юм шүү. Нэг талаас өөрийнхөө хөрөнгөнд эзэн шиг байх тухай асуудлыг Монголчуудад сануулж байгаа хэрэг юм. Түүнчлэн Тогтвортой байдлын гэрээг тооцоо муутай хийснээс ашигт малтмалын ордуудын стратегийн ач холбогдол алдагдаж ирсэн асуудлыг улстөрчид үл хэрэгсэн өнөөдрийг хүрснийг зориуд хэлэх байна. Монголын Засгийн газар ерэн найман оноос хэд хэдэн компанитай Тогтвортой байдлын гэрээ байгуулан зарим татвараас чөлөөлж, олон төрлийн төлбөр, хураамжийг хөнгөлсөн нь эдийн засагт таагүй үр дүнг дагуулсныг үгүйсгэх аргагүй. Тэрчлэн Төмөртийн-Овооны цайрын ордыг ашиглаж ирсэн Монгол Хятадын хамтарсан “Цайрт Минерал” ХХК-тай байгуулсан Тогтвортой байдлын гэрээнд хуудуу бий гэдгийг Тоншуул би хэлмээр байна.

 

Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ ““Цайрт минерал”ХХК-тай байгуулсан Тогтвортой байдлын гэрээ ирэх онд дуусна гэсэн байна. Гэтэл үгүй юм. Учир нь Монгол Улсын Засгийн газраас тус компанитай байгуулсан гэрээнд татварын орчныг хөнгөлөх талаар тусгасан заалт гэрээний ерөнхий хугацааны заалттай зөрчилдөж иржээ. Тухайлбал, “Цайрт минерал” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 1998-2013 он байхад татварын хөнгөлөлтийн хугацаа үйлдвэрлэл ашиглалтад орсон 2005 оноос эхлэн 2020 оныг хамрахаар байгаа юм байна. Тэгэхээр салбарын яамны сайд эрхэм мэдэхгүйдээ ингэж ярив уу, эсвэл “Цайрт минерал” ХХК-ийн толгойг илэх бодлого засаг засгийн үед байсаар байгаа юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

 

“Цайрт минерал” ХХК-ийн 51 хувийг эзэмшигч нь  Хятад улсын “Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компани” ( “NFC”) юм. Анх байгуулагдахдаа хөрөнгө оруулалтын зээлээ төлж дууссаны дараа уг хувь 50:50 болж  өөрчлөгдөх нөхцөлтэйгөөр хамтран ажиллах гэрээ байгуулж байсан юм билээ.  Харин өнгөрсөн жилүүдэд хятадууд жин дарах байр суурийг эзэлсэн хэвээрээ явж ирсэн юм. Манай тал өөрийнхөө мэдлийн хувь хэмжээг өсгөхийн тулд “Цайрт минерал” ХХК өмнөд хөршөөс авсан зээл бүрэн төлөгдсөн байх учиртай. Зээл төлөлтийн хугацаа ч энэ оноор дуусгавар болж байх ёстой. Гэхдээ “Цайрт минерал” ХХК-ийг хөл дээр нь босгохын тулд Хятадаас авсан зээлийн батлан даагч нь манай Засгийн газар болж, хятадууд дундаас нь ихээхэн үр ашиг хүртсэн байх гээд байгаа юм.

 

Тэр зээлийнх нь түүхийг харвал БНХАУ-аас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгох тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг 1998, 2000 онд 2 удаа хийж баталгаажуулсан байдаг. Эхний хэлэлцээрээр БНХАУ-ын “Экспорт, импорт” банкнаас 100 сая юаний хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрсөн жинхэнэ хэрэглэгчид олгож, үйлдвэрлэлийн шинж чанартай төсөлд ашиглахаар МУ-ын Засгийн газрыг төлөөлж Р.Амаржаргал гарын үсэг зуржээ.

 

Дараагийн хэлэлцээрт зээлийн хэмжээг 100 сая юаниар нэмэгдүүлэн хоёр талын хэлэлцэн тохиролцсон Монгол Улсын Төмөртийн овооны цайрын ордын төсөлд ашиглахыг  зөвшөөрч, МУ-ын Засгийн газрыг төлөөлөн Санхүү эдийн засгийн сайд Ч.Улаан гарын үсэг зурсан байдаг.

 

Түүнчлэн  “Хятад Улсаас Монгол Улсад олгох 100 сая юаний хөнгөлөлттэй зээлийн жинхэнэ хэрэглэгч нь Хятадын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын хувьцаат компани болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн зөвшөөрлийг манай талаас БНХАУ-ын ЭСЯ-нд бичгээр хүргүүлсэн байдаг. Хятадын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын ХК, Цайрт минерал ХХК-ний  хооронд байгуулсан MG259001 дугаартай гэрээний дагуу үйлдвэрийг барьж ашиглалтад хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн гэрээний үнийг хүүгийн хамт 7 жилийн хугацаанд Цайрт минерал ХХК төлж дуусгахаар заасан байдаг. Эндээс  үзэхэд Хятад Улсаас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгох тухай МУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр гэж нэрлэж, мөн хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд “Энэхүү зээлтэй холбоотой зээлийн үндсэн өр, хүүгийн болон аливаа төлбөрийг Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй” гэж заасан нь Монгол Улсын Засгийн газар Төмөртийн овооны цайрын ордоор баталгаа гаргаж Хятадын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын ХК-д зээл олгуулсан гэж үзэхээр байгааг анзаарахгүй байж болохгүй.

 

Үйлдвэрийн нийт үнэ 44880400 ам доллар бөгөөд үүний 55,1 хувь нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу авсан 200 сая юаний хөнгөлөлттэй зээл, үлдсэн 44,9 хувь нь Хятадын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын ХК “Экспорт, импорт” банкнаас авсан арилжааны зээлээр санхүүжигдэж, энэ нь Цайрт минерал ХХК-ийн санхүүгийн тайлан тэнцлийн эх үүсвэр талд өр төлбөрийн хэсэгт тайлагнагдсан байдаг. Цайрт минерал ХХК зээлийг 2006 оны 3 дугаар сараас төлж эхэлсэн бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийн 79,7 хувь буюу 36650721,04 ам.долларыг төлсөн байдаг. Долоон жилийн хугацаанд төлж дуусах учиртай зээл төлөгдөж дууссан гэх мэдээлэл байхгүй байна.

 

Тоншуул миний үзэж байгаагаар Монголын Засгийн газар Хятадын компанийн зээлийн батлан даагч болоод зогсохгүй, тооцоо муутай Тогтвортой байдлын гэрээ гэгчийг 2020 он хүртэл байгуулчихсан байгаа нь яах аргагүй анхаарал татсан асуудал юм. Түүнчлэн тухайн үед зээлийн хэлэлцээрт гарын үсгээ зурцгаасан Р.Амаржаргал, Ч.Улаан нар “Цайрт Минерал” ХХК-ийн эзэн хятадуудын зээлийг батлан дааснаа  мэдэж байсан болов уу? Уг нь Төмөртийн-Овооны цайрын ордын жинхэнэ эзэд нь Монголчууд гэж л “Тоншуул” миний ухаанд бууж байх юм.

 

Тоншуул

 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gggg(180.235.191.229) 2025 оны 03 сарын 13

hehe ulaan gishuun ooroo huvi ezemshdeg yum bailgui tegeed ch mongon us ene ter hor oruulj irhed ard ni hamgaalah hun bdag yum gsn

1  |  0
gggg(180.235.191.229) 2025 оны 03 сарын 13

hehe ulaan gishuun ooroo huvi ezemshdeg yum bailgui tegeed ch mongon us ene ter hor oruulj irhed ard ni hamgaalah hun bdag yum gsn

1  |  0
gggg(180.235.191.229) 2025 оны 03 сарын 13

hehe ulaan gishuun ooroo huvi ezemshdeg yum bailgui tegeed ch mongon us ene ter hor oruulj irhed ard ni hamgaalah hun bdag yum gsn

1  |  0
gggg(180.235.191.229) 2025 оны 03 сарын 13

hehe ulaan gishuun ooroo huvi ezemshdeg yum bailgui tegeed ch mongon us ene ter hor oruulj irhed ard ni hamgaalah hun bdag yum gsn

1  |  0
gggg(180.235.191.229) 2025 оны 03 сарын 13

hehe ulaan gishuun ooroo huvi ezemshdeg yum bailgui tegeed ch mongon us ene ter hor oruulj irhed ard ni hamgaalah hun bdag yum gsn

1  |  0
улаан(202.55.183.138) 2025 оны 03 сарын 13

улаан ч яахав, улайдаггүй цайчихсан амьтан, нөгөө амараа нь шудрага царайлаад байсан...

1  |  0
kansatnna(103.26.194.87) 2025 оны 03 сарын 13

ta khoer mongol uu khytad uu

1  |  0
Elbegdorj(103.9.91.146) 2025 оны 03 сарын 13

Ulaaniig zunduu l shalgadag sh dee yu olj doloosiim bugsii n dandaa l uhdag biz dee uhaad uhaad yum garahgui bolohoor hardsan setgeldee manarsan ulsuud neg iimerhuu yum bichih yum daa

1  |  0
cagdaa(112.72.13.129) 2025 оны 03 сарын 13

Cairt mineraliig shalgabal ih yum garna daa

1  |  0
Зар(202.70.42.186) 2025 оны 03 сарын 13

Баруун 4 замаас дээш хороолол уруу өгсөх замд Модны 2-т гандан талдаа, сургууль, цэцэрлэг, супермаркет болон бусад бүх үйлчилгээндээ ойр, өвөлдөө дулаахан 2 өрөө тавилгатай шинэ байрыг удаан хугацаагаар түрээслүүлнэ. Утас: 91039339

1  |  0
сэтгүүлч(202.179.11.74) 2025 оны 03 сарын 13

Цайрт минериал ХХК-ийн зээлийн гэрээнд энэ 2 эрхэм зурсан байж. Харин тогтвортой байдлын гэрээг Баабар хийсэн тул хамаг хариуцлагыг нь хүлээх ёстой шүү дээ.

1  |  0
Unen(67.176.62.142) 2025 оны 03 сарын 13

Eruul uhaantai hun gej itgehed hetsuu l yum bna, yag yuu ni bolohoo baisan, bolohgui boltson, talaar heleh oligtoi yum alga bna shdee ened chn, harin ch uurhai ajillad sain yum bolsiin bishuu, togtvortoi baidliin gereegeer hungulult ugduggui geed odoo ch hurtel yariad bgaam bishuu, tonshuul gui tolgoigoo joohon tseneglene baigaa, yadaj niitlel bichij surmaar yum naadah chn bas nom duremtei shdee, durtai hun saraachval yag enen shig chn hog boldog yum!

1  |  0
ИРГЭН(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ОО

1  |  0
ZOCHIN(202.21.96.90) 2025 оны 03 сарын 13

ONGORSON JIL MONGOLIIN TAL 50% BOLLOO GEED L TV GEER ZARLAAD BAISAN. OROO TOLSON BOLOOD L TER BIZDEE. BIDEND ENENEES ILUU ANHAARAH ASUUDAL OLON BNA SHUUDEE TONSHUULAAA

1  |  0
ө(202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

БӨӨН ШУНАЛЫН ТУЛАМ

1  |  0
ө(202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

БӨӨН ШУНАЛЫН ТУЛАМ

2  |  0
зочин(122.201.18.30) 2025 оны 03 сарын 13

цайртаас ашиг хүртэж буй номер нэг хүн чинь Улаан өөрөө биздээ Яанадаа

1  |  0
Ulaan(112.72.13.212) 2025 оны 03 сарын 13

Ch,Ulaan bol mash ix ashig hurtej baiga hun de suxbaatarchuud buged medej baiga da

1  |  0
boldmaa(96.54.112.235) 2025 оны 03 сарын 13

hezee negen tsagt unend guitsagdeh baihdaa. eruu uvdug ni niilsen hoinoo har gerluugeemoriloh biz

1  |  0
Top