Beauty and Beast

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 02

“Магнай Трейд” ХХК нь 1994 онд байгуулагдсан бөгөөд 1997 оноос эхлэн ОХУ, Казакстан, БНХАУ-ын Роснефть, Сибнефть, Газпром, Славнефть, Лукойл, Тосол-Синтез, Петролиум трейдинг, Чайна Ойл зэрэг компаниудтай байнгын харилцаатай хамтран ажиллаж, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон, дотоодын зах зээлд бөөний болон жижиглэнгийн борлуултын үйл ажиллагаа явуулж байгаа. Захирал Ганзориг нь том хүүгийнхээ нэрээн Магнай хэмээн компаниа нэрлэж одоо  “Магнай Трейд” ХХК нь монголын томоохон компаниудын нэг болоод байна. Хүү Магнай нь өрөөсөө хэд насаар дүү телевизийн хөтлөгч хийдэг байсан Дэнсмаа хэмээх хөөрхөн бүсгүйг гэргийгээ болгон сонгон авсан бөгөөд Дэнсмааг хэрвээ үргэлжлүүлэн ажлаа хийж байсан бол амжилт олох нь тодорхой байсан хэмээн мэргэжил нэгт нөхдүүд нь ярилцах юм билээ.  Үзэсгэлэнт гэргий Дэнсмаадаа Магнай ойр ойрхон гэнэтийн бэлэг болгон монголд байгаа аль л гайгүй гэсэн дэлгүүрүүд болох  LV, Burberry-аас шинэ бараа болгоныг зөөх шахуу л байна. Гэргий Дэнсмаа нь ч гэсэн гайгүй айлын бэр болсон гэсэн дээ бие хаа гоо сайхандаа нэлээн анхаардаг гэсэн. Хосууд  одоо удам залгах хөөрхөн хүүтэй бөгөөд эмээ өвөө нь одоо хөөрхөн ач охин хүлээж суугаа нь лавтай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(49.0.128.99) 2025 оны 03 сарын 13

Ystoi tsarai gej avah ymgui tsarai muut bn daa huuhen bol mongond n durlaj dee

1  |  0
Top