"Улаанбаатар" олон улсын кино наадам өнөөдөр нээлтээ хийх гэж байна. АНУ, Герман, Гүрж, Итали, Мексик, Дайвань, Турк, Шведийн 10 гаруй уран сайхны кино наадамд оролцож байгаа юм. Эдгээр бүтээлийн ихэнх нь Канн, Берлин ба Венецийн наадамд сонгогдож, шагнал хүртжээ. Тэгвэл өнөөдөр манай үзэгчид "Тэнгис" кино театрын дэлгэцээр зарим бүтээлийг үнэ төлбөргүй үзэх боломжтой гэнэ. Үүнд, "Шарга даага", "Зөвшөөрөгдсөн хувилбар", "Насан туршдаа", "Хоолны сав", "Брагийн гэр бүл" зэрэг бүтээл багтжээ. Наадмын үеэр кино үзүүлэхийн зэрэгцээ зарим нэг кино найруулагчтай уулзах боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )