Дуучин Celine Dion-ний 20 сая ам долларын үнэтэй хаус

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

“Бархасвадь” нэртэй Флоридагийн хамгийн үнэтэй арлуудын нэгэн дээр 2010 онд дуучин Селин Дион (Celine Dion), түүний нөхөр Рене Ангелил нар харш барьжээ. Байшингийн хажууд нь 9825 м/кв талбайтай аквапарк (усан парк ) байдаг ажээ. Уг өргөөнд 8 унтлагын өрөө, газар дорх машины зогсоол, гимнастикийн заал болон том хувцасны өрөөтэй гэнэ. Усан парк 2 бассейн, 2 толгод, систем дэх усыг урсгах зориулалттай жижиг голтой ажээ. Байшинд нийтдээ жил бүр ойролцоогоор 24,000 литр ус шаардагддаг байна. Бас харшийг барьсан нь их гомдол зарга дагуулсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Учир нь энэ бүх систем нь арлыг хуурайшихад хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top