Ээж нь хүүдээ хэлж байна - Чамайг төгөлдөр хуураа тогловол би чамд нэг зайрмаг авч өгнө.. Гэтэл хүү нь - Тоглохгүй бол манай хөрш гурван зайрмаг авч өгнө гэсэн гэв..
* * * * * * **
Аав аа Би таныг надад мөнгө өгвөл хөршийн ах ээжид өглөө болгон юу гэж хэлдэгийг хэлнэ шүү
- Май, миний хүү 1000 төгрөг
- Сайн байна уу? Дулмаа гэдэг..
* * * * * * * *
Шинэ жилийн өглөө аав:
- Миний хүү, жинхэнэ санта клаус гэж байдаггүй юмаа. Тэр чинь би байсан юм.
- Мэднээ ааваа. Өрөвтас шувуу ч гэсэн та байсан шүү дээ
***********
Дүү нь ахаасаа гуйж гэнэ.
-Ахаа та надаа нохой зураад өгөөч гэхэд,
-Ах нь амьд амьтан ерөөсөө зурж чаддаггүй юмаа
-Тэгвэл та үхсэн нохой зураад өгчих..
***********
Туулай нэлээн орой өлссөн байдалтай зоогийн газар орж гэнэ.Тэгтэл хоол дууссан гэж гэнэ. Өлссөн туулай эргэн тойрноо харсан чинь нэг тавагтай хоол байв. Дээр нь миний хоолыг идвэл үхсэн гэж мэдээрэй бөхийн аварга чоно гэж бичсэн байж гэнэ.
Туулай хоолыг нь идчихээд гүйцээд ирвэл алаарай гүйлтийн аварга туулай гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Xogiltei onigoo bn shv