Дуучин А.Түмэн-Өлзийгийн тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 09

Дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” уран бүтээлийн тайлан тоглолтоо 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр товоо зарлаад байгаа билээ.

Дуучин бүсгүйн “Баясгалантай сайхан” тоглолтын ерөнхий продюссерээр нь ажиллаж буй МУГЖ Ч.Бат-Эрдэнэ  хэвлэлийн хурлын үеэр "Энэхүү тоглолт 2500 үзэгчдэд зориулагдсан хэдий ч 5000 үзэгчдэд хүрэх болно" хэмээсэн нь биелэлээ олох нь ээ.

Учир нь үзэгч, сонсогч, түмэн олондоо дуун цэнгүүнээ толилуулах гэж буй уран бүтээлийн тайлан тоглолтын тасалбарын борлуулалтын тухай “Монгол бөхийн өргөө”-ний касснаас тодруулахад  "Цөөхөн тоотой үлдсэн" гэж мэдээллээ. Тус тоглолтыг үзэх хүсэлтэй олон үзэгчид байгаа тул магадгүй "Хоёр өдөр тоглогдоно" гэсэн таамаглал гараад байгаа юм.Дуучин А.Түмэн-Өлзийгийн тоглолтын ерөнхий продюссерээр МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч МУСТА Б.Ариунболд,  Хөгжмийн найруулагчаар "Анир" студийн захирал хөгжмийн найруулагч, МУСТА Б.Алтанхуяг нар ажиллаж байгаа бол урилгаар МУГЖ У.Далантай, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг,  амьд хөгжмийн "Маршал" хамтлаг, Уртын дуучид зэрэг эрхэм уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine Village” хотхон, Ивээн тэтгэгчээр “Bes Holding”, “Himon construction”, “Бодэн” групп, “Бодэнх” ххк, “Очиргэр” ххк, “Моттоо”, “Bsound” нар ажиллаж байгаа ажээ. 

Тоглолтын тасалбарыг 1905, 99883031 дугааруудаар үнэгүй хүргэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг: 99091488, 88664403, 96659569, 11456978 дугаарийн утаснуудаар лавлах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyu(188.59.21.71) 2025 оны 03 сарын 13

Mongoldoo baisan bol uznee shan duuldag busgui ta nar tasalbariig ni olj chadhgyi bolov uu daa

1  |  0
tthhhh(202.180.218.2) 2025 оны 03 сарын 13

ene nerd garagui duu ni hit bologui huniig hen uzdegiin... bi lav odo reklam yavad bharn tanij ehelj bga tuunes bol mddeg ch ugui l bla shd kkk

1  |  0
bold(202.55.180.155) 2025 оны 03 сарын 13

Hudlaa shaagaad baigaarai . . . Huduunii haltaruud l uzeh bailgui dee . . .

1  |  0
Top