Avril Lavigne жирэмсэн болсон уу

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 09

Avril Lavigne Chad Kroeger 2-ийн гал халуун хайрынх нууц үргэлж хамтдаа байх гэнэ. Нөхөр нь рок хамтлагийн гоцлол дуучин эхнэр нь рокийн гүнж хоёр уран бүтээлчид маань үргэлжийн шахуу цагийн хуваарьтай ажилладаг ч боловч, боломж гарвал байнга хамтдаа байхыг боддог гэнэ. Nickelback хамтлагийн гоцлол дуучин Chad Kroeger хэлэхдээ бид 2 нэг удаа тусдаа ажилтай 10  хоног хол байсан, тэр л хамгийн удаан хол байсан цаг хугацаа... Тэр өдрүүд өнгөрч өгөхгүй ёстой муухай байсан шүү хэмээн хэлсэн байна. Хосууд 2012 оноос эхэлж болзож эхлээд энэ оны 7н сард хуримаа хийсэн юм. Дуучин Avril Lavigne 29 настай бол Chad Kroeger 38 настай юм. Саяхан тэднийг нэгэн арга хэмжээний үеэр оролцоход нь avril Lavigne-ний гэдэс нь наашаа товойсон байна уу? Хосууд жирэмсэн болчоод хэлэхгүй байгаа юм биш биздээ хэмээн сэтгүүлчид хэвлэл мэдээллээр яриж байна. Мөн хосууд хамтдаа Let me go хэмээх дуу дуулжээ. Ингээд та бүхэнд энэхүү цоо шинэхэн дууг хүргэе.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

Dude, right on there brherto.

1  |  0
Top