Инээдмийн тоглолтууд тасралтгүй тавигдаж байгаа энэ үед үзэгчид хошин урлагийн продакшнуудаа нууцхан өрсөлдүүэх нь бий. Үүнээс улбаатай ч гэх үү нэгэн сэтгүүлд Аглуу ,Бооёо хоёрыг тангараг тасарсан талаар дурьдаж. Шалтгааныг нь Аглуу гавьяатын эхнэртэй холбосон байв. Мөн өнгөрсөн долоо хоногт Аглуу гавьяат Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байсан машиныг нь ачих гэтэл эсэргүүцсэн тухай мэдээлэл цахим ертөнцөд түгсэн явдал юм.
Ингээд үнэн худал нь тодорхойгүй шар мэдээнд гол дүрд тоглоод буй жүжигчин Х.Баттулгатай хэсэгхэн хугацаанд уулзаж тодруулга авлаа. Үзвэр үзэхээр ирэх үед хүн амьтан бужигнаж байдаг Соёлын төв өргөө нам гүмхэн байх нь ихэд хачирхалтай санагдав. Соёлын Төв Өргөөний арын хаалгаар орж жижүүр эгчид хэнтэй уулзахаа хэлтэл гурван давхарт гарахыг зөвлөлөө.
Гурван давхрын “310 тоот "Х Түц" Продакшин” гэж хаягласан хуучны бор хаалгыг түлхтэл тус хамтлагийн жүжигчид 10 жилийн хүүхдүүд шиг тойроод суучихсан тоглолтын бэлтгэлээ хийж байхад нь таарсан юм. Жүжигчин Аглуутай хурдхан уулзах хүсэлт тавихад бэлтгэлийнхээ дундуур “Ах нь тун зав муутай байгаа шүү” гэсээр гарч ирэв.
Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон машиныг журамлах ажлыг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хэрэгжүүлж байгааг та үнэхээр мэдээгүй юм уу? Таныг өчигдөр машинаа ачуулахгүй гэж цагдаатай нилээд маргасан сурагтай.
-Мэдэлгүй яахав. Би чинь аль болохоор дүрмээ барьж явахыг бодож, хичээдэг хүн. Гэтэл ямар ч дүрэм зөрчөөгүй байхад миний тухай бөөн ташаа мэдээ гарчихсан байсан. Яг үнэндээ тэр нь миний машин ч байгаагүй юм. УБ*6089 дугаартай н.Энхтөр гэж миний танилын “Ланд100” байсан. Би яг ачих гэж байхад нь таараад ажил үүргээ гүйцэтгэж явсан хүмүүсээс нь та нар ачихынхаа өмнө зарлахаа болчихсон юмуу гээд асууж байтал энд тэндээс баахан зураг аваад “Жүжигчин Аглуу нэгдүгээр эгнээнд тавьсан машинаа ачуулахгүй гэж хэл ам боллоо” гээд мэдээ биччихсэн байгаа юм. Миний өөрийн унаж байгаа машин “Ланд200” шүүдээ. Гэхдээ би үүнд нэг их эмзэглээгүй ч гэлээ зөв байхыг уриалж явдаг надшиг хүнийг гүжирдсэн нь жаахан тийм л юм. /инээв/
МУГЖ Ариунболд та хоёр тангараг тасартлаа муудаж, гар зөрүүлсэн тухай мэдээ байсан. Энэ үнэн үү?
За наад мэдээг чинь би ёстой сонсоогүй юм байна. Бид чинь хар багаасаа нөхөрлөсөн хүмүүс юу гэж тийм юм байхав. Би чамд муудаагүй гэж хэллээ гээд чи итгэхгүй байх. Тиймээс худлаа мэдээ гэдгийг нь батлаад өгье хэмээн 99113....-тэй дугаар цуглуулж чанга яригч дээр нь тавиад яриагаа сонсгов.
Ямартай ч шар мэдээнд баттай тодруулга өгсөн жүжигчиндээ ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 13 )
монгол улсад хятадын бодлого тасралтгүй явсаар ирсэний нэг жишээ нь энэ хужаагийн үр удам аглуугийн бодлого монголын хөрсөнд ногоо тарих эсвэл монгол хүүхнүүдийн хүйсэнд үр суулгах гэсэн бодлоготой хүмүүс санаан хэрэгжиж байна.
Ataarhuu humuus ataarhaj uhlee uhlee kkk
3 dahi amidralaaraa gaihuulj amidardag, 3 ehneriin 6 huuhedtei zavaan yumiig harahaar sejig hurdeg.
.
Durgui bol uzehee bolichihod agluu uhehgui bailgui de, avyastai chadvarag jujigchin.
ХУУШААНЫ ХҮҮ ХҮН ЗОДОЖ ЧАДАХ УУ
.uneheer teneg zaluu shuu ogt zohihgui daljignaad l, hun ineelgeh bish bur nervtuulmeer ...alialah ch gej dee chaavas ...
sain shvv smjilt
ene shal teneg zaluu sh tee
amjilt
Sain jvjigchin ok
Sain jvjigchin