Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж энэ өдөр мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 15

Нэрт яруу найрагч, МЗЭ-ийн шагналт, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж 1933 оны энэ өдөр  Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. Түүний мэндэлсэний 80 жилийн ойд зориулсан "Дөрвөн цагийн тал" хүндэтгэлийн цэнгүүн өнгөрөгч  сарын 27-нд Соёлын төв өргөөнд болсон билээ.

Д.Пүрэвдорж агсны бичсэн "Алтан намар", "Алтан шар зам", "Хөдөө нутаг сайхан", "Дөрвөн цагийн тал", "Хаврын шөнийн бодол", "Орчлонд би азтай төржээ", "Сайн нөхрийн ерөөл", "Урьд шөнө чи зүүдлэв үү", "Таксийн цоохор машин", "Чи минь битгий мартаарай" зэрэг олон шүлэгт нь хөгжмийн зохиолчид ая оруулж нийтийн хүртээл болгон өнөөдрийг хүртэл ард түмний дунд эгшиглэсээр байна. Тэрбээр Монголын уран зохиолыг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан уран зохиолын яндашгүй авъяас билэгтэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top