Алдарт “Терминатор” цуврал үргэлжлэхээр болжээ. Парамаунт Пикчерс энэ эрхийг эзэмшиж, шинэ ангийг гаргахаар зэхэж байна. Харин энэ удаа өмнөх ангиудын үргэлжлэл бус, цоо шинэ үйл явдлаар гурван цуврал анги гаргах юм. Одоогоор эхний ангийг 2015 оны 6 сард дэлхий даяар гаргах төлөвлөгөөтэй байна. “Терминатор” цувралд алуурчин киборг робот гардагийг хүн бүр мэднэ. Жүжигчин Арнолд Щварцнеггер 1984 оноос эхлэн гурвантаа гол дүрийг амилуулж, дэлхий даяар гарсан цагаасаа хойш нэг тэрбум долларын ашиг олсоноороо түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Жүжигчин Щварцнеггер энэ сарын эхээр Австралид зочилж байхдаа үзэгчдэд “Терминатор 5”-д тоглохыг студийнхэн асууж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгч байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )