МУГЖ Ч.Амаржаргалын “Амин нүдэн” тоглолт өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 15

“Үггүй хайр”, “Амин нүдэн” гэх уянгалаг сайхан дуунуудаараа сонсогчдийн сонорыг мялааж яваа уран бүтээлж бол Ч.Амаржаргал. МУГЖ, дуучин Ч.Амаржаргал энэ сарын 15-нд буюу өнөөдөр “Амин нүдэн” тоглолтоо 19.00 цагаас Бөхийн өргөөнд хийх гэж байна. Тэрээр 2011 онд “Сэтгэлд нуугдсан харц” нэртэй цомгоо гаргаж, өнгөрсөн онд цомгийнхоо хүндэтгэлийн тоглолтоо хийгээд 21 аймгаар аялан тогтолт хийжээ. Үүнийхээ дараа Ерөнхийлөгчөөс гавъяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм. Тиймээс ч шагнал авсан баяраа ард түмэнтэйгээ хуваалцахаар шийдэж “Амин нүдэн” тоглолтоо хийхээр төлөвлөсөн нь энэ аж. Тэрээр амьдралынхаа 25 жилийг урлагт зориулж, нийт 130 гаруй уран бүтээлийг ард түмэндээ хүргэжээ.

Тоглолтод МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ С.Хүрэлбаатар, СТА Л.Банзрагч зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөхөөс гадна түүний "Сэтгэлд нуугдсан харц" цомогт багтсан шилдэг дуунууд эгшиглэх аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top