Хониныхонд ид шидийн гэмээр өдөр тохиож, үхрийнхэн заяаны ханьтайгаа учирах өдөр

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 17

Хонь
Ид шидийн гэмээр өдөр. Үйл явдал дандаа сайнаар эргэж байгаа нь таны залбирсны хүч мэт санагдаж болох юм. Хөрөнгө өвлөж авсан асуудал таны санхүүгийн байдлыг бүрэн шийдвэлэж өгч, хүсч мөрөөдөж явсан зүйлээ биелтэл ихээхэн нэмэр болно. Гэр бүлийн асуудал ч цэгцэрч нэг тийш болно. Өндөр настандаа санаа зовж байсан та тэднийг гэрт нь асраад халамжлаад байх хүн олж сая нэг санаа амарна. Харин та барьцааныхаа нөхөн төлбөрийг хайж байгаа бол өөр байгууллагуудад хандаад үзээрэй. Гэр бүлийнхнээсээ тусалж чадах хэн нэгнээс нь гуйж ч болно. Танд шууд зээлүүлж ч мэднэ.

Үхэр
Хувийн амьдралдаа гарах томоохон өөрчлөлтөд бэлд. Хэрэв энэ өдөр танилцсан хүн тань таны сэтгэлд үнэхээр нийцсэн бол боломжийг алдахгүйг хичээгээрэй. Учир нь өнөөдөр та заяаныхаа ханьтай учрах магадлал өндөр байгааг од эрхсийн байрлал харуулж байна. Хэцүү байсан ч жижигхэн төсөл төлөвлөгөөнүүдээ хийх гэж оролдоход яг тохирсон өдөр. Хэдий тийм боловч та бүрэн дуусгачихаад дараагийнхийг нь эхлэх хэрэгтэй гэдгээ санаарай.

Хамтатгах

Өөртөө итгэлтэй өдөр. Та үр бүтээлтэй шаргуу ажилласнаар шагнал хүлээж авна. Гэхдээ та санаа амарч, тайван суух хэрэггүй. Амжилт дагуулах дараагийн төсөлдөө бэлэн бай. Хайр дурлалын тал дээр хамтын амьдрал эхлэх чухал яриа өрнөнө. Магадгүй таны хайрт гэр бүл болохыг хүснэ. Мөн өөрийнхөө авъяас чадварыг нээх тааламжтай цаг үе. Настай аав ээжийгээ мартаж болохгүй тэд таны тусламжийг хүлээж байна.

Мэлхий
Арилжаа наймааны ямар ч ажил үйл хүссэн үр дүн авч ирэхгүй. Гэнэтийн мэдээ эргэн тойрныхонтойгоо зөрчилдөж харилцаа хүндрэхэд хүргэж магадгүй. Энэ өдөр ямар нэгэн аялал төлөвлөхгүй байсан нь дээр. Түүнчлэн галаас хол бай. Зүүд зөнтэй байж биелэх болно. Өглөө аль болох тайван бай. Хэрвээ та эрт босвол өөрөө өөртөө цаг гаргаж нам гүм орчинд өөрийгөө сонсохыг хичээ.

Арслан
Та агуулах чөлөөлөх худалдаанаас ихээхэн хэмжээний худалдаа хийнэ. Магадгүй маш их хэмжээний шинэхэн жимс ногоо худалдан авч ч болох юм.
Эмх цэгцгүй өдөр. Утас тань тасралтгүй дуугарч, таны анхаарлыг сарниулах болно. Хэдийгээр та олон найз нөхөдтэй ч тэд таны төлбөрийн асуудлыг шийдэж чадахгүй л болов уу. Таны толгойд өнөөдөр олон янзын санаа бодол эргэлдэх болно. Та нэг л ажил хийж дуусгах ёстой байтал үүнээс гадна өч төчнөөн ажил хийх ёстой гэсэн бодол таныг зовоосоор байвал түр тайвширч арав хорин минут бясалгал хийх хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөн танд тайвшрахад маш их туслах болно.
 
Охин
Өнөөдөр од эрхсийн байрлал таны хувийн амьдралд таатай нөлөө үзүүлнэ. Энэ мөчийг алдахгүй байхыг хичээгээрэй. Таны зорилгодоо тууштай байдал сэтгэлийн хөдөлгөөн зан чанар янаг амрагийн харилцаанд нааштай уур амьсгалыг бүрдүүлнэ. Магадгүй хуучин хайртайгаа харилцаагаа сэргээж ч болзошгүй. Өнөөдөр хайртай хүнтэй хоёулахнаа цагаа өнгөрүүлэхийг танд санал болгоё. Өөрийн хайртай хүнээ сонсох үнэхээр хэрэгтэй чухал зүйл.

Жинлүүр
Уян зөөлөн өдөр. Та найз эсвэл хамтран ажилладаг хүндээ сэтгэл татагдах бөгөөд энэ асуудал таны санааг маш их зовоох болно. Гэхдээ таны сэтгэл тийм ч их хөдлөхгүй байвал энэ хайр биш гэдгийг ойлго. Та өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж чадахгүй байгаадаа сэтгэлээр унах хэрэггүй. Хэрвээ тэр хүнд өөрийгөө илэрхийлэх зориг хүрэхгүй байгаа бол энэ айдсыг тань даван туулахад туслах хэн нэгнээс тусламж хүс. Гэхдээ болж өгвөл өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж, цаашид юу хийхээ илүү тодорхой болгох хэрэгтэй. Хайрттайгаа маргалдсанаас болж өнгөрсөн таагүй дурсамж сэргэх болно. Гэхдээ үүнээс болж хэт шаналах хэрэггүй.

Хилэнц
Завгүй өдөр. Өнөөдөр та маш эрч хүчтэйгээр бүхнийг хийж гүйцэтгэх гэж байгаа тань бахдууштай. Таны бүх зүйл бүтэх тул маш их хичээл зүтгэл хэрэгтэй. Нэг л мэдэхэд ажлын тань хугацаа дуусчихсан байх ба нэлээд ажил тань цэгцэрсэн байна. Найз нөхөдтэйгөө утсаар ярих, мөн захиа бичих хэрэгтэй.

Нум
Боломжийг ашиглах өдөр. Тэргэл саран ихрийн ордонд байрлан таны нарны тойргийг идэвхжүүлэх ба шинэ хоолны дэглэм шинэ дасгал хөдөлгөөн болон шинэ ажлыг амжилттай эхлэнэ. Зарим нь шинэ чиглэлээр суралцахаас гадна боловсролын зэргээ нэмэгдүүлэх талаар бодож үзэж магадгүй бөгөөд эхлүүлэхэд хэцүү байх боловч таны өмнө гайхалтай боломжууд нээлттэй болно.

Матар
Баялаг өдөр. Ирж байгаа мэдээлэлд нээлттэй ханд. Таны нэмэгдэж буй зөн совин шийдэгдээгүй асуултуудад хариу олж болох юм. Ирж буй хэд хоног удахгүй эхлэх ёстой төсөл аз туршсан дуусгаагүй ажил дээрээ ажиллах завшаан олдох үе. Хэрэв та харилцаа холбооны тоног төхөөрөмжинд тулгуурлах хэрэгцээтэй бол төлөвлөгөөний нөөц хувилбартай байх нь зүйтэй. Эвдрэл гарах эрсдэл ихэсч байна. Ирж буй хүйтний улирлыг угтаж хувцас хунар гоо сайхны хэрэгслэлүүддээ жаахан өөрчлөлт хийх нь зүйтэй.

Хумх
Таны бүх зүйл сайхан болох зам дээр та зогсож байна. Найз нөхөд хамаатнуудтайгаа хамтран ажиллаж муугүй ашиг олно. Ажил амралтынхаа төлөвлөгөөг зохиоход таатай. Гэнэтийн таатай үйл явдал болох бэлэг авах бололтой. Чухал арга хэмжээнүүдээ орой болтол хойшлуул.

Загас

Төвөгтэй өдөр. Таны төлөвлөгөөнд саад учруулах нуугдмал зүйлст та сэтгэлээр унах хэрэггүй. Хэрвээ та ирэх амралтын өдрүүдэд алжаалаа тайлж амрахаар шийдсэн бол үүнд бэлдээрэй. Өнгөрсөн үеийн хуучин найз тань гэнэт гарч ирээд танаас тусламж хүсч магадгүй. Гарын үсэг зурахаасаа өмнө аливаа гэрээ хэлэлцээрийг нарийвчлан шалга. Та түнштэйгээ цаашид хамтрах аргагүй болсон гэдгээ олж мэдэж болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top