Ихрүүдийн парад болно

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 18

Улаанбаатар хотноо энэ сарын 25-ны өдөр нэгэн сонирхолтой парад болох гэж байна. Энэхүү парадад дан ихэр хүмүүс оролцох ажээ. Парадыг Монголын ихрүүдийн холбоо болон “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны уран бүтээлчид хамтран зохион байгуулахаар болжээ. 

Учир нь энэ сарын 25-ны өдөр ихэр залуусын тухай өгүүлэх “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны нээлт болох бөгөөд энэ үйл явдалтай зэрэгцэж хоёр, гурван ихэр хүмүүс парад зохион байгуулах аж. 

Монголын ихрүүдийн холбооны тэргүүн Ч.Үржинбадам энэхүү уран бүтээлийг  ихэд үнэлж, сайшаасан бөгөөд киноны нээлтийн үеэр ийн парад зохион байгуулахаар болсон юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top