Халловены баяр буюу Хулууны учир

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 22

"Халловины баяр" буюу "Сүнс­ний баяр" нь Ирландаас гаралтай. Ирландчууд жил бүрийн аравду­гаар сарын 31-ний шөнө сүнснүүд цуг­лан, дэлхийгээр хэрэн хэсүү­чил­дэг хэмээн үздэг гэнэ. Ингэхдээ сүнс­нүүд хоол гуйн явдаг бөгөөд айлууд ч тэдэнд зориулан гаднаа хоол гарган тавьдаг уламжлалтай бол­­жээ. Мөн хүмүүс олон сүнсэнд танигдахгүйн тулд өөрийгөө өнгө­лөн далдалсан элдэв янзын баг, хувцас өмсдөг ажээ. "Сүнсний баяр"-ыг өдгөө дэлхийн олон оронд тэмдэглэдэг болсон. Уг баярын хамгийн том бэлгэдэл нь шар хулуу.

Хойд Америкт харамч, хахи­раараа алдартай Чарли гэгч нэгэн эр амьдарч байжээ. Тэрээр хүнд юу ч өгдөггүй, туйлын харамч нэгэн байв. Тиймээс нас барсных нь дараа сүнс нь эд хөрөнгөндөө хор­годон үлджээ. Тэгээд аравду­гаар сарын 31-нд нар жарган, бүрэнхий болох үед шар хулуу болон харагд­даг болсон хэмээх домог яриа бий. Тиймээс айлууд түүний сүнсийг гэр­тээ ойр­туу­лахгүйн тулд хамгийн том шар хулууг сонгон авч, дотор нь лаа асаан тавьдаг болсон гэнэ. Үүнээс улбаалан хүүхдүүд элдвийн маск зүүж, айл амьтнаар хэсүүчлэн "Trick or treat" хэмээн хаалгыг нь тогш­дог болжээ. Энэ нь "Чихэр жимс өгөхгүй бол танд муу юм хийнэ шүү" гэсэн утгатай үг ажээ. Тиймээс айлууд хүүхдүүдэд амттан өгч, тэднийг баярлуулдаг гэнэ. Томчууд ч хүүхдүүдийг муу зүйл хийлгэхгүйн тулд амттан өгч "аргаддаг" уламжлалтай ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

Kevin,Keep up the good work bro… I’m hooked on your blog man, look forward to the updates everyday. Great to see, really gets me pumped up for my own leg workout tomorrow! I’m going to try and switch it up tomorrow and throw in those hack sqsa.utThanks!

1  |  0
Top