”48 цаг” кино наадмын шилдэг бүтээл

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 22

Кино уран бүтээлчдийн авъяас чадварыг 48 цагийн дотор сорьж шилдэг богино хэмжээний киног шалгаруулдаг  "48 цаг” кино наадам  дѳрѳв дэх жилдээ амжилттай зоxион байгуулагдсан байна. Энэ удаагийн наадмын Гранпри цомын эзнээр "Хэнгэрэг" энтертайментийн бүтээл "Хориглоно" кино шалгарсан бөгөөд тус уран бүтээл АНУ-д болох “48 цаг” олон улсын кино наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм. Байгуулагдаад удаагүй байгаа “Хэнгэрэг” энтертайментийн залуус бүгд Кино Урлагийн Дээд сургуулийн үе үеийн төгсөгчид юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top