Тоншуул: Драмын театрын газраар бизнес хийж байгаа тэрбумтнуудыг илчлэх цаг болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 23

 

Нийслэлийн А зэрэглэлийн хамгийн үнэтэй газруудын нэг болох Улсын Драмын Эрдмийн Театрын хашаан дотор Драмын театрын өргөтгөл нэрээр сүндэрлэн босч байгаа барилгын жинхэнэ эзэд нь хэн бэ?  гэдэг асуудал “Тоншуул” миний анхаарлыг ихээр татлаа. Индастри ХХК гэх компани хэдэн жил дамнан барьж байгаа энэ барилгын газрын асуудал нь их хэмжээний мөнгөний үнэр дагуулж байгааг ч тодотгоё. Энэ талаар лавшруулан харахаас өмнө өгүүлэх зүйл бас байна.


Үүх түүх, соёлоороо, урлагаараа бахархдаг Монголчуудын хувьд тун таагүй санагдах мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байв. Тэр нь Монголын анхны барилгуудын тоонд бичигддэг 100 гаруй жилийн түүхтэй  “Өндөр хоршоо”, мөн Улсын Драмын Эрдмийн Театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сан, Байгалийн музей зэрэг газруудын барилгыг нурааж оронд нь шинэхэн барилгууд барих тухай асуудлыг тухайн үеийн БСШУЯ-ны зүгээс гаргаж байсан юм. Тэр нь  “Соёл урлагийн зарим байгууллагын материаллаг баазыг шинэчлэх дунд хугацааны төлөвлөгөө” гэгчийн дагуу хийгдэж байгаа гэх тодотголыг дагуулж байлаа. Хэдийгээр өнөөдрийн тухайд эдгээр урлаг соёлын түүхийг үнэ цэнийг илтгэж ирсэн түүхэн барилгууд нураагдчихаагүй байгаа ч, салбарын яамны энэхүү шийдвэр нь цаанаа хэсэг бусгийн бизнесийн эрх ашгийг хөндөж байсан байж гэж харахад хэтрүүлсэн болохгүй нөхцөл байдал үүсчихээд байгаа нь дээрх асуудал юм.

Учир нь нураахгүй бол болохгүй гэгдэж байсан Улсын Драмын Эрдмийн Театрыг нураадаггүй юмаа гэхэд өргөтгөхгүй бол болохгүй байна гэх асуудал босч ирж, улмаар тус театрын хашаанд Улсын Драмын эрдмийн театрын өргөтгөл гэх нэрийдлээр орон сууцны барилга, эсвэл оффисын зориулалтаар ашиглагдах нь тодорхой бус барилга  баригдаж эхлээд хэдэн жилийн нүүрийг үзээд байна. Сонирхолтой нь анх 17 давхар барилга баригдана гэгдэж байсан бол төд удалгүй 22 давхар барилга болчихсон байдаг. Барилгын ажлыг гүйцэтгэгч Индустр  ХХК нь барилгын каркасын ажлыг хийж дууссаны дараа тухайн үеийн Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд ажилтай нь танилцахад 22 давхар барилга барих зураг төсөлтэй  байсан ч нэмж 4 давхрыг барьсан нь тодорхой болж, өндөр барилгын норм дүрэм,  машины зогсоол, ногоон байгууламж зэргийг тооцоололгүйгээр барилгын ажлаа гүйцэтгэж эхэлсэн нь илэрч, үйл ажиллагааг нь зогсоож байсан удаатай. Ер нь бол баригдаж эхэлснээс хойш барилгын ажил нь хоёр ч удаа зогсож байсан ч, өнөөдрийн тухайд Индустр ХХК нь барилгын ажлыг үргэлжлүүлэн хийгээд зогсохгүй  анх 17 давхар гэж байгаад нэмж 22 болгосныгоо дахин 4 давхраар нэмж байсан бол өдгөө бүр 32 давхар болгож сүндэрлүүлчихээд байж байхад тэдэнтэй хариуцлага тооцдог газар гэж алга байгааг илтгэж байна.

 

Сонирхолтой нь, Улсын Драмын Эрдмийн Театрын өргөтгөл нэрээр театрын хашаан дотор буюу улсын өмчийн газар дээр баригдаж байгаа энэ барилгын нэр нь “Соёмбот өргөө” , барилгын захиалагч нь Индустр  ХХК, гүйцэтгэгч нь мөнөөх л Индустр  ХХК байх юм. Ашиглалтад орох хугацаагаа  2014 оны 4 дүгээр улирал гэснийг та зураг дээрээс харж байгаа байх.

 Тэгэхээр энэ нь  өөр бусад эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй хүмүүсийн гар оролцсон бизнес байхыг үгүйсгэх арга алга байна. Ер нь бол Нийслэлийн А зэрэглэлийн хамгийн үнэтэй газруудын нэг болох Улсын Драмын Эрдмийн Театрын хашаан дотор барилгаа босгохын тулд ямар шат дамжлагаар хэрхэн зөвшөөрөл авсан нь яах аргагүй сонин байгаа юм.

 

Түүнчлэн дороо 2 давхар гаражтай дээшээгээ 32 давхар энэхүү барилгыг Драмын театрын өргөтгөл гэж хэн ч харахааргүй байгаа юм. Гэтэл энэхүү зураг дээр харагдаж байгаа барилгачин хятадууд амьдардаг улаан сэндвичин хавтангуудаар барьсан оромж маягийн зүйл байгаа хэсэгт Драмын өргөтгөл баригдана. Дотор нь Мини театр босно сүндэрлэнэ гэх зүйлийг Улсын Драмын Эрдмийн Театрын дарга Д.Цэрэнсамбуу нар ярьцгаадаг аж. Тэгэхээр Драмын театрын удирдлагууд театрынхаа газрыг ийм маягаар бусдад алдчихаад ийм тайван байгаагийн цаана юу нуугдаж байна вэ гэдэг асуулт яах аргагүй гарч ирж байна. Харж, мэдсээр байж, хүлээн зөвшөөрчихөөд байгаа нь Драмын удирдлагуудад өөрсдөд нь бас асуудал байгаа юм биш үү гэсэн асуултыг тавихад ч хүргэж байна.

Бас болоогүй. 32 давхар барилгынхаа хажууд дахиад 3 давхар гараж барихаар газар ухаж эхэлснийг энэ зураг дээрээс харж болж байна. Хажуу талын орон сууцны газар луу буюу нийтийн эзэмшлийн талбай руу халдаж орсон учраас иргэд бухимдлаа илэрхийлж байгаа юм билээ. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд хууль журам зөрчин үйл ажиллагаа явуулж ирсэн тэднийг хэдэн иргэд дийлж гарж чадахгүй нь гашуун  үнэн болжээ.

 Уг нь бол Драмын гэж нэрлэгдэх энэ газарт бүхэл бүтэн гурван байгууллага бий. УБЭТ, УАДБЭЧ, Хүүхэлдэйн театр гэсэн гурван газар чихцэлдэн байцгаадаг. Хэрэв үнэхээр өргөтгөл энэ тэр нь баригдчихдаг бол зарим нь тийшээгээ нүүж орвол аятай юу.

 

Гэтэл түүх давтагдана гэдэг шиг юм болж байна. Учир нь хэдэн жилийн өмнө MCS групп  драмын театрын хашаанд өөрсдийнхөө дураар оффисоо бариад зогсохгүй, GrandKhaan Irish Pub-ын барилга ч боссон түүхтэй. Бас нь Алтай констракшны оффис ч  Хүүхэлдэйн театрын хажуу талын газрыг хувьдаа авчихсан л байгаа. Эдгээр газрын дээрмийн эсрэг Драмын ажилчид олноороо тэмцээд тэднийг хүчрээгүй юм. Тэгэхээр өөрийн газраа тийм маягаар алдаж ирсэн Драмын театр энэ удаа ч газраа бусдад өгчээ. Өгчээ гэхийн учир нь драмын театрын нэрээр түрий барин газрыг нь авчихаад байхад удирдлагууд нь үг дуугүй байгаагаас үзэхэд  тэд тохиролцсон байхыг үгүйсгэх аргагүй байгаа юм. Үүнийг холбогдох байгууллагынхан шалгах ёстой болов уу.

 

Мөн тодотгож хэлэхэд энэ баригдаж байгаа барилга 1000 метр квадрат. Дээшээгээ 32 давхар. Хэрэв оффисын зориулалтаар ашиглаж, зарах сэдлээр баригдаж байгаа бол их хэмжээний мөнгөний үнэр эндээс гарч байна. Жишээ нь,  Алтай констракшны 1 мкв нь 3750 ам.доллар байгаа юм. Тэгэхээр яг хажууд нь байрлах “Соёмбот өргөө” ийм ханшаар метр квадратын үнээ тогтоолоо гэхэд зөвхөн нэг л давхраас дунджаар 3 750 000 мянган ам.доллар олох боломжтой. Үүнийг нь 32   давхраар тооцож үзвэл тоймгүй их мөнгө гарч байгаа юм. Естой нөгөө төрөөс, татвараас, МИАТ-аас төрсөн тэрбумтнууд гэдэг шиг Драмын театрын газраар бизнес хийсэн тэрбумтнуудын асуудал ч үүн дээр яригдахгүй гэх газаргүй байна.

 

Энэ луйврын цаана хэний, ямар бүлэглэлийн эрх ашиг байна вэ гэдгийг хууль, хяналтын байгууллагын зүгээс шалгах цаг болсон гэж Тоншуул миний бие үзэж байна.

 

Ноён Тоншуул

Сэтгэгдэл ( 60 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шунал(103.26.194.77) 2025 оны 03 сарын 13

Цэрэнсамбуу чинь майр шуналтай гээ биздээ.Гаалийн баатраас илүү юм бишүү.Манай ардчилсан намынхаан энэ МАНамын балиар тэр бумтнуудыг шалгуулаад булайг нь дэлгээд өгөөчээ.

1  |  0
barimt(103.26.194.44) 2025 оны 03 сарын 13

barimt ni zuragtaigaa bgaan bish uu malaa.chi chin sohor yumuu

1  |  0
зочин(202.55.180.200) 2025 оны 03 сарын 13

Их хурлын гишүүн байсан Бадамдамдингийн ах дүү нарын компани л байна шүү дээ.Бөмбөгөрийн

1  |  0
зочин(180.235.185.38) 2025 оны 03 сарын 13

Сэрүүлэг сонины Баярмөнхийнбайш ин шүү дээ. Сэрүүлэг чинь цагтаа 30 мянга орчим захиалагчтай ёстой л мөнгөний уурхай байсан юм чинь 32 байтугай давхар байшин барих мөнгөө жоорлочихсон байгаа цаад Баярмөнх чинь

1  |  0
zochin(103.26.194.167) 2025 оны 03 сарын 13

Tanai site yer n yaachihsan hunii muud durtai hudal huurmagaar huniig gutgej gujirdej hanadaggui hunii ul doloison buzar muuhai site wee!!! Iim archaagui hudal huurmag zuiliig bichij baij l arai gj unshigchidtai bolj baina uu te? Bogino hugatsaanii ashgaa bodood Busdiin enr turiig gutaaj, Niigemd hudlaa medeelel taraaj unshigchdiig toorogduulchiheed yamar yumnii hewleliin ajiltnuud baih we! Archaagui yum daa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Бусдыг гүтгэлгүй зөв амьдарцгаая(202.70.42.74) 2025 оны 03 сарын 13

Хүн нэг л төрснийх зөв амьдарч бусдыг доромжлохгүй гүтгэхгүй байж амьдарвал.Байхг

1  |  0
Бусдыг худал бүү гүтгэж бай(202.70.42.74) 2025 оны 03 сарын 13

Ийм худлаа гүтгэлэгийн чанартай мэдээллийг тарааж бусдыг гүтгээд бичээд сурчихсанхүмүүс ийг бурхан нэг л өдөр хариуг нь өгч татанхай гартай хоосон хармаатай архины лүд нүглийн барам болгоод үйл лайг нь эдлүүлдэг юмшдээ. Өөөрөө бас үр хүүхэд нь муу юм хийж явдаг эцэг эхийнхээ үйл лайг нь үүрдэг гэдэг

1  |  0
unen hezeed yalna(180.191.226.161) 2025 оны 03 сарын 13

tonshuulaa barimttai ym bichij suraach de, naad huniig chin uch tuchnuun hun meddeg bhad yaj ingej hudla ym bichij chaddin be, zuv zugeer toriin albaa hashaad ulsiin tuluu zutgej yvaa huniig ingej hudla ym bichij araas ni muu muuhai comment daguulah ymr hereg bnaa, hun ajilaa hiij bolno, gehde zov hiij zov ajillah heregteishd, hudal medeller busdiin anhaarlig tataj huniig doromjloh ni uneheer ys zuigui asuudal ym bishu, setguulch hun hund zov medeelel yguh ystoi bmaar yma! ene mongoliin setguul zui arail bish ee, tsaana ni gujirduulj helsdej bgaa humus zunduul bj bdg,shuuhed ugch ner toroo hamgaaluulval taarna, hudla medeelel ni ter hund ymr ih stress, uchrig ni medku bj uldeesen setgegdelud hund ymr ih muu energy avchirdgig medeesei !!!

1  |  0
xxx(103.26.194.54) 2025 оны 03 сарын 13

magnai ochij uchir-g n oloosoi

1  |  0
nuraa! Bat-Uul nutaah biz he he(114.252.68.127) 2025 оны 03 сарын 13

Emneleg, surguuli, geed baiguullaguudiin hashaand barilga barih ni jilriin l uzegdel bochihloo.Uund tuhain baiguuliin udirdlaga avilga avaad gazraa ogchihdog yavdal baidag gesen shuu. Ali alindaa ch baina daa

1  |  0
nuraa! Bat-Uul nutaah biz he he(114.252.68.127) 2025 оны 03 сарын 13

Emneleg, surguuli, geed baiguullaguudiin hashaand barilga barih ni jilriin l uzegdel bochihloo.Uund tuhain baiguuliin udirdlaga avilga avaad gazraa ogchihdog yavdal baidag gesen shuu. Ali alindaa ch baina daa

1  |  0
zochin(103.26.194.150) 2025 оны 03 сарын 13

ene Tserensambuu zutgelten chin xarin owoo muu gar be.zaisand housetai bas 3 oroo bairtai bas sonata2 unadag geed bga kkk.unen jujigchin nowsh be

1  |  0
ATG-t(103.26.194.24) 2025 оны 03 сарын 13

ene awilgatai temtsex gazar ene noxriig shalgachij bolkuul bgaan bxda

1  |  0
zochin(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

Zawaan yumnuud hurunguu nuuj bairand amidardag biz

1  |  0
zochin(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

Darga nar geheere zaawal erh medeltei bh estoi yumuu ATG shalguulval taarna

1  |  0
үнэн үг(103.26.194.88) 2025 оны 03 сарын 13

Юу гэж ингэж худлаа гүтгэж байдаг юм болдоо.Яаж тэрбумтан болчиж гэж гүжирддэг байна аа. М.Энхболд Алтай констракшнд аль дээр зарчихсан газар биздээ.Урлагийх

1  |  0
urlag(202.70.42.74) 2025 оны 03 сарын 13

teatriin udirdlaga ni bugd urlagiin humuus bdag. Bi tedniig sain medeh humuusiin neg. Edgeer humuus teatriinhaa toloo shoroo idej amidarna uu gehees mongo idej chadahgui humuus.

1  |  0
BID(103.10.23.242) 2025 оны 03 сарын 13

DRAMIN DARGA BOLCHIHVOL ELDEV BIZNES HIILGUI SHUUD TERBUMTAN BOLOH BAIJ ATG SHALGAH YOSTOI

1  |  0
Би(202.126.91.155) 2025 оны 03 сарын 13

Драмын театрын удирдлагуудын гарыг сайн хүндрүүлж дээ. Уг нь дандаа уран бүтээлчид л дарга болцгоосон л юм сан. Мөнгөгүй болоод л залуу сайхан эмэгтэй жүжигчдээ хавчиж зайлуулсан юм байлгүй дээ. Одоогайгүй болохбайх аа. Сувд, Хулан,Цэрэнсамб

1  |  0
зочин(103.26.194.171) 2025 оны 03 сарын 13

эрэн сурвалжлах нийтлэл гэж үүнийг л хэлэх байх, Тоншуулаа ”Монгол” гэдэг модны өөр хаана нь өт хорхой үүрэлсэн байна вэ? тоншоод тоншоод гаргаад байгаарай, танд амжилт

1  |  0
zochin(202.179.20.242) 2025 оны 03 сарын 13

Paah ene mungii ni bdson chin aimar medehgui ih too gardag baishd.

1  |  0
jujigchin(202.179.20.242) 2025 оны 03 сарын 13

Naadah chin unen jujigchin sonata 2 unaj ajildaa irdeg gesen

1  |  0
suld(202.179.20.242) 2025 оны 03 сарын 13

Uuuu ene dramin darga n lag bayn gesen neg ch jvjigend togloogvi baij gaviat avsan gennleee

1  |  0
shunal(202.179.20.242) 2025 оны 03 сарын 13

Muu sain yumnuudiig avligatai temtseh gazar shalgah heregtei.

1  |  0
Zochin(103.26.194.142) 2025 оны 03 сарын 13

Dramiin teatriin cerensambuug subd nariig shalga zaisand xaustau bolson ni jiriin toriin alban khaagch bish shvv

1  |  0
Top