”Freezone” хамтлагийн 6 жилийн дараах уран бүтээл

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

Нэг хэсэг монголын рок попын ертөнцөд  “Камертон”, “Номин талст”, “Freezone” хэмээх гурван хөвгүүдийн хамтлаг байлаа. Тэдний дундаас үзэгчдийг уянгын дуугаараа уярааж, “Зүүдний дагина”, “Өвлийн шөнө” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж хайрын дууг нь дуулж явсан тэд нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн ч эргэн нэгджээ.

 

Түүгээр ч барахгүй тус хамтлагийнхан зургаан жилийн дараа нэгэн шинэ уран бүтээлийг хийсэн байна. Хамтлагийн дуучин Төрөөгийн үг, аяар амилсан “10 хором” дууны клипийг I LAB студи хийсэн бөгөөд гэгээн хайрын сэдэвтэй уг дууны клипт жүжигчин Ч.Болд, Э.Долгор нар тогложээ. Ингээд тус хамтлагийнханы шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top