Азтай, Монгол тас Денверт

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

АНУ-ын биологичид Монголын нутаг дахь тас шувууны үүр, нүүдлийн талаар судалгаа хийж яваад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Их нартын хад орчмоос далавч нь гэмтсэн эм тас олж, Америкт аваачсан байна. Зүүн далавч нь гэмтсэнээс болж нийсч чадахгүй байсан тас Монголын талдаа амьд үлдэх найдваргүй болсон байжээ. Тиймээс Америкийн биологичид түүнийг нутагтаа аваачиж,  эмчлээд "Азтай" хэмээн нэрлэжээ. Тас хэдийгээр амьд үлдсэн ч дахин жигүүрээ дэлгэж, элэн халин эсэх боломжгүй болсон тул АНУ-ын биологичид түүнийг Денверийн амьтны хүрээлэнд аваачсан байна. Ингэж Монголд өдөлсөн тас шувуу Денверийн амьтны хүрээлэнгийн анхны монгол гишүүн болжээ. Денверийн амьтны хүрээлэнд 3600 тоо толгой амьтан байдаг аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(203.194.115.110) 2025 оны 03 сарын 13

шувуунд нисэж яваад үхэх сайхан гэдэг биш билүү АЗГҮЙ гэвэл яасан юм

1  |  0
Top