Хятадад нэгэн эр "сохор" романтик болзоо үүсгээд бэртэйгээ халз тулгарчээ. Энэ болзоонд ирэхээсээ өмнө 28 настай Лили гэдэг бүсгүй хэсэг хугацаанд өөрийн хадам аав Ван Пайтай интернэтээр харилцсан аж. Үнэн нүүр царайгаа нуухын тулд тэд хоёул өөрсдийн анкетанд хуурамч нэр бичиж, өөр хүний зургийг интернэтэд байршуулсан аж. Бүсгүйн нөхөр Ван Жа гэгч эхнэрээ сэжиглэж байсан тул араас нь мөрдөн зочид буудалд ороод төрсөн эцэгтэйгээ тулгарсан байна.
“Эцэстээ бид зочид буудалд уулзалдахаар болсон. Бидний хэн нь илүү цочиж, гайхсаныг нарийн мэдэхгүй юм. Бэр маань намайг харангуутаа эргэж хараад гүйсэн. Урдаас нь хүү маань ирж явсан. Хүү хашгираад түүн рүү, дараа нь над руу дайрсан билээ” хэмээн Ван Пай өгүүлэв.
Явдалтай аав толгойдоо хөнгөн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Харин хүү нь эхнэрийнхээ хоёр шүдийг цөм цохисон байна. Цагдаа нар хууртагдсан нөхрийг тав хоног баривчилсан аж. Ван Пай өөрийгөө бэлэвсэн гэж бичээд хамт ажилладаг байсан хүнийхээ гэрэл зургийг интернэтэд байршуулжээ. Бэр нь Минг Чен гэдэг нэртэй ганц бие эмэгтэй гэж өөрийгөө танилцуулсан байна. Мөн л өөр эмэгтэйн гэрэл зургийг ашигласан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )