Америкийн шоу бизнест нэрээ гаргаж яваа Б.Уянга нутагтаа дахиад ирж магадгүй нь

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 11

Москвад төрж Швейцарьт өссөн Болдбаатарын Уянга гэх авьяаслаг дуучин, хөгжмийн зохиолч бүсгүй Америкийн шоу бизнест одтой явааг  Монголчууд маань сайн мэддэг болсон билээ. Урлагийн карьераа өсгөхийн тулд АНУ-д очин нь дэлхийд дээгүүрт ордог “Berklee” хөгжмийн коллежийг төгссөн Б.Уянгын уран бүтээл эрс тэс хоёр урсгалыг нэгтгэснээрээ онцлогтой байдаг. Тодруулбал, Азийн уянгалаг аялгуут Pock-ийн цэвэр энергитэй нийлүүлсэн байдаг.  Түүний өвөрмөц хоолой нь уртын дуунаас рок руу шилжиж чаддагаараа онцлог юм. Тэгвэл Б.Уянга бүсгүй удахгүй Монголдоо ирж магадгүй нь. Учир нь “Cosmopolitan Mongolia Awards 2013”-ын “Онцлох дуучин бүсгүй” номинацид тэрээр нэр дэвшиж байгаа аж.  Ямартай ч, Б.Уянга нь АНУ-д сурч, уран бүтээл хийхээсээ өмнө Монголд уран бүтээл гаргаж байсан бөгөөд “Who you are” хэмээх дуундаа клип хүртэл хийлгэж байсан байдаг. Түүнчлэн багаасаа урлагийн замд хөтлөгдөж, хөдөлмөрлөж ирсэн тэрээр өдгөө авьяасаа дэлхийд гайхуулж, Монголынхоо нэрийг гаргаж яваа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sunje(182.249.246.25) 2025 оны 03 сарын 13

Mongoliin mini urs ulam uhaantai abiyslag bolj bgaad baharhaj bna amjilt husie

1  |  0
sunje(182.249.246.25) 2025 оны 03 сарын 13

Medreed medeed yrij bga bailgui de

1  |  0
Oko(173.218.147.183) 2025 оны 03 сарын 13

ulam ih amjilt husie!!! demjdeg shu!dood taliin bolosrolgui hun yaj yavaad eniig unshsiin, mangar buduuleg yum be!

1  |  0
shaa shaaa(109.13.221.126) 2025 оны 03 сарын 13

Bas 1 doodohoo vnelegchzavaan hvvhen

1  |  0
Uyanga (116.114.7.122) 2025 оны 03 сарын 13

Bayr. Hurgii. Buur. Ih amjilt. Hunii

1  |  0
Олдох(112.72.13.235) 2025 оны 03 сарын 13

Мобикомын Болдбаатарын охин уу.

1  |  0
Top