Хар арьстныг ялгаварлан гадуурхахгүй байлгахын төлөө тэмцэж, олон жил шоронд сууснаараа гениссийн номонд бичигдсэн. Тууштай тэмцэгч, үнэнч удирдагч Дэлхийн хүн Нелсон Манделлагийн 24 коммент.
1. 1940 онд “Fort Hare”-ын коллежид сурч байгаад жагсаалд оролцож, сургуулиасаа хөөгдсөн оюутан Нельсон Манделла байлаа.
2. 1943 онд Витватерсрандагийн их сургуульд элсэн орж, 1948 он хүртэл таван жил суралцсан ч хуулийн мэргэжлийн Дипломоо авч чадаагүй төгссөн азгүй залуу Нельсон Манделла байлаа.
3. Лондонгийн их сургуульд сурсан боловч бас л төгсөж чадаагүй юм. Шоронд хоригдож байхдаа Өмнөд Африкийн их сургуульд зайны сургалтанд сууж, 1989 онд л бакалаврын дипломтой болсон нь Нельсон Манделла байлаа.
4. ХХ зууны түүхэнд Африк тивээс төрсөн хамгийн суу билэгт хар арьст удирдагч бол Нельсон Манделла байлаа.
5. 1944 онд Африкийн Үндэсний Конгрессийн Залуучуудын лигт элсэн орж,хар арьстныг хамгаалахаар тэмцэж байсан удирдагчдын нэг нь яах аргагүй Нельсон Манделла байлаа.
6. 1956 оны арванхоёрдугаар сард баривчлуулж, эх орноосоо урвасан, улс төрийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр жагсаалд оролцох эрхээ таван жилээр хасуулсан эрхэм Нельсон Манделла байлаа.
7. Үндэсний Конгрессийн залуучуудын лиг харь арьст үзлийн эсрэг тэмцэлдээ зэвсэг хэрэглэх шийдвэр гарган, “Үндэсний жад” нэртэй зэвсэгт хүчний хөдөлгөөн байгуулсан зоригтой эр Нельсон Манделла байлаа.
8. Алан хядагч хэмээн тодорхойлуулж, 1962 оны 8 сарын 5-нд дахин баривчлагдсан нь Нельсон Манделла байлаа.
9. Зэвсэг хэрэглэсэн, эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулсан, Өмнөд Африкийн бусад улсуудыг эзлэн түрэмгийлэхээр завдсан зэргээр ял авсан нь Нельсон Манделла байлаа.
10. "Би амьдралаа Африкийн ард түмэнд зориулсаар ирсэн. Би цагаан арьстнууд хар арьстай хүмүүсийг дарлахын эсрэг тэмцсэн. Би хүн бүхэн тэгш эрхтэй, бие биеэ хүндэлсэн, ардчилсан, чөлөөт нийгмийг дээдэлдэг гэж үздэг. Энэ чөлөөт нийгмийн төлөө шаардлагатай бол би үхэхэд ч бэлэн байна" гэж шүүх ажиллагааны үеэр хэлж байсан шударга эрхэм хүн Нельсон Манделла байлаа.
11. Зэвсэг ашиглан жагссанаас гадна улс орны аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр бүх насаараа хорих ял авсан ялтан Нельсон Манделла байлаа.
12. Өмнөд Африк болон дэлхийн бусад оронд шоронгоос суллахын тулд жагсч, хөдөлгөөн өрнүүлсэн байдаг. Шоронд хоригдож байхдаа дэлхий нийтэд алдартай нэгэн болж чадсан нь Нельсон Манделла байлаа.
13. Улс төрийн тэмцэл хийхээс татгалзвал шоронгоос суллах саналыг тавихад хүлээж аваагүй шулуун зантай эрхэм нь Нельсон Манделла байлаа.
14. Шинэ ерөнхийлөгч Фредерик Вильям Клеркийн зарлигаар сая л нэг 1990 оны хоёрдугаар сард суллагдсан нь Нельсон Манделла байлаа.
15. Шоронгоос суллагдсаныхаа дараа ӨАБНУ-ын 9 дэх ерөнхийлөгчөөр 1994-1999 онуудад ажилласан цорын ганц хүн Нельсон Манделла байлаа.
16. 27 жил хоригдсоноороо Гиннесийн номд мөнхөрж, Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Африкийн анхны хар арьст нэрт зүтгэлтэн бол яах аргагүй Нельсон Манделла байлаа.
17. Мөн “Би үхэхэд бэлэн”, “Эрх чөлөөнд хүрэхэд амар зам үгүй” номуудын зохиогч. Бол Нельсон Мандела байлаа.
18. 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүн төрөлхтний эрх чөлөөний үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн болохоор долдугаар сарын 18 бол Нельсон Манделагийн өдөр болсон билээ.
19. Өмнөд Африкийн хөгжлийн түүхэнд хамгийн их хувь нэмэр оруулсан. дэлхий дахинд алдаршсан ерөнхийлөгч, нэрт зүтгэлтэн, тэмцэгч бол яах аргагүй Нельсон Мандела байлаа.
20. ӨАБНУ-ын бүх мөнгөн тэмдэгтэд хөргөө хэвлүүлэх гавьяатай болсон эрхэм Нельсон Манделла байлаа.
21. ӨАБНУ-д арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах бодлоготой тэмцэхэд хувь нэмэр оруулж дэлхий даяар алдаршсан хүн бол Нельсон Мандела байлаа.
22. Амьдралынхаа 61 жилийг шоронд өнгөрүүлсэн агуу удирдлагч Нелсон Манделла байлаа.
23. Улсынхаа мөнгөн тэмдэгт дээр үндэсний бахархал болсон хүний зургийг албан ёсоор хэвлэсэн. Хөрөг нь 10,20,50,100 болон 200-гийн дэвсгэрт дээр хэвлэгдсэн эрхэм бол Нелсон Манделла байлаа.
24. Өмнөд Африкийн төлөө, энх тайван, эрх чөлөөний төлөө, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байлгахын төлөө бүх амьдралаа зориулаад 95 настайдаа өөд болсон Дэлхийн хүн Нелсон Манделла байлаа.
Бэлтгэсэн: Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 3 )
Гайхалтай тэмцэгч хүн байжээ
Ичээч 76 ...
aguu gedgees uur ug oldohgui ni.jinhene udirdagch