Ариунаа Сүригийн урласан даашинзнууд анх удаа дуудлага худалдаанд орно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 16

Монголд урьд өмнө нь шинэ жилийн гоёлын даашинзыг дуудлага худалдаагаар борлуулж байгаагүй билээ. Тэгвэл өгөөдөр анх удаа шинэ жилийн гоёлын даашинзны дуудлага худалдаа болох гэж байна. Загвар зохион бүтээгч Ариунаа Сүригийн гараар рласан гайхалтай даашинзнуудыг та өнөөдөр орой 19 цагаас “Арт хаус” галерейд зохиогдох гэж буй уг дуудлага зхудалдаан дээр худалдан аваарай. 

 

Дуудлага худалдаанд орох даашинзнуудын хувьд Дэлхийн томоохон загварын брэндүүдийн материалыг үйлдвэрлэгч Японы алдарт даавуу үйлдвэрлэгч компаниас 2013 онд шинээр гарган авсан шинэ өнгө төрх онцлогтой материалыг бид сонгон авч эдгээр дуудлага худалдаагаар худалдаалах загварууддаа ашиглаж байна.

 


Уг материал нь гадна талаасаа төмөрлөг мэт харагдах боловч яг хүрэхэд эмзэг зөөлөн уян хатан мэдрэмжийг өгдөг. Энэ материалын онцлогийг Ариунаа Сүри брэндийн дизайнерууд улам онцолж, өөрийн загварын онцлогоор амилуулан хүргэх гэж байна.

 


Дуудлага худалдаагаар худалдаалах даашинз бүр өөрийн онцлогтой бас Элсний цуурай, Гэрэлийн цуурай болон Усны цуурай гэсэн өөр өөрийн нэртэй өвөрмөц бүтээлүүд байгаа.

 


Та цуурайгаар тэврүүлж үзсэн үү? Эсвэл та нэг удаа ч гэсэн үдшийн гэрэл болон асахыг хүсч байгаагүй гэж үү? Гойд зохицохыг амлая. Хамтдаа тунхаглая... хэмээн уриалсан загвар шилдэг зохион бүтээгч Ариунаа Сүригийн бүтээлүүдийг мөн Mercedes Benz Show тайзнаа олон улсад толилуулж байсан 2013/14 оны намар/өвөл-д зориулан бүтээсэн цорын ганц загваруудыг худалдаалах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top