Шөл ууж 7 хоногт 5 кг турах арга

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 16
Та хүссэн хэмжээгээрээ ногооны шөл уунгаа долоохон хоногийн дотор 3-5 кг турах аргыг туршаад үз.
Та буцалж байгаа усанд дурын хэмжээний ногоо хийж шөл чанана. Дээр нь дусал оливын тос нэмээрэй. Ингээд ногооны шөлөө хүссэн хэмжээгээр уугаад бай. Хамгийн гол нь 18 цагаас хойш шөл ууж болохгүй.
Энэ аргаар турахад цаг үргэлж өлсөөд нэлээд хэцүү байх тул хэрэв үнэхээр болохгүй бол өөхгүй үхрийн махаас 100-200 граммыг чанаж идээрэй. Гэхдээ энэ нь 7 хоногт хасах жингийн хэмжээнд нөлөөлнө гэдгийг анхаар. 
 
Түүнчлэн та спортоор хичээллэх, дасгал хийх, гүйх зэргээр аль болох биеийн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй.  
 
Хоол сойх энэ арга маш их ядраах тул 7 хоногоос илүү хугацаагаар хэрэглэж болохгүй, таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ажлын чадвар буурах магадлалтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top