Төв банкны бодлогын хүү жилийн 11.5% боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

 

 Энэ сарын 28-ны өдрөөс эхлэн  Монгол банкны Ерөнхийлөгчийн 258 тоот тушаалаар төв банкны бодлогын хүүг жилийн 11.5 хувиар тогтоож хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Ингэснээр  2010 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 281 дүгээр тушаал хүчингүй болж байгаа юм.  Дээрх тушаалын хэрэгжилтэнд Мөнгөний бодлого,судалгааны газар болон Төлбөр тооцоо,бүртгэлийн газрууд хяналт тавих аж. Харин биелэлтийг Дотоодын аудитын газар хянахаар болжээ. Бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүд өөрчлөлт орох юм байна.

 Д.Сэндэр. Zindaa.mn

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top