Маргааш өглөө талхны үнэ нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

“Атар өргөө” ХХК”, “Талх чихэр”ХХК-иуд “Атар” талхны үнэ тавдугаар сарын 1–нээс эхлэн 20-25 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тус компанийн удирдлагууд мэдэгдсэн. Үнэ нэмэх болсон шалтгаанаа “Талх чихэр ХХК–ийн гүйцэтгэх захирал Батцоож "Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн, Эрчим хүчний зохицуулах газраас цахилгаан, дулааны үнийг нэмсэнтэй холбоотой" гэж тайлбарласан. Маргааш өглөө та хүүхдээ талханд гаргахдаа хорин таван төгрөг нэмж өгч явуулахаа мартуузай.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top